• Эхлэл
  • “Магнай трэйд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу? 

“Магнай трэйд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу? 

2018/01/23

Шинэ онтой зэрэгцэн дэгдсэн шатахууны үнийн асуудал үргэлжилсээр. Шинэ он ч гэлтгүй нэгдүгээр сарын 1-нээс онцгой албан татвар нэмэгдэх сургаар “Магнай трэйд” гэх мэт компаниуд “Нөөц байхгүй” учир гэсэн тайлбартайгаар жижиглэнгийн шатахуун борлуулалтдаа хязгаарлалт тавьж эхэлсэн. Үүнийг тухайн үедээ нөөц байхгүй нэрийдлээр хиймэл хомсдол үүсгэж, үнээ нэмж зарах гэж байна гэсэн хардлага дагалдаж байсан билээ. 
Хэдийгээр шатахууны нөөц хангалттай байгаа гэсэн тайлбарыг албаны эх сурвалж хангалттай хэлсэн ч шатахуун импортлогч, ШӨХТГ-ын хооронд “нуугдаж” тоглох тоглоом хэд хоног үргэлжлэв. ШӨХТГ- шатахуун импортлогчдод бензиний үнийг нэмэхгүй байх чиглэл өгсөн гэх авч түүнийг нь хэдэн том импортлогчид “үл тоомсорлов”. Өмнө нь ч мөн ийн нэг талаас тусгай зөвшөөрөл өгсөн төр, нөгөө талаас импортлогчид “үнэ нэмнэ, нэмэхгүй” гэлцэж, импортлогчдын хүслээр болж байв. 
Тэгвэл энэ удаад “Роснефть” компани Монголд орж ирсэн бол ингэж хомсдол үүсэх байсан уу гэсэн яриа санаатай, санамсаргүй дэгдэж байна. Харин үүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат. 
-“Роснефть” Монголд салбараа нээлээ ч нефть зах зээлийн үнээрээ орж ирнэ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээний дагуу татваруудаа төлнө. Тээвэрлэлтийн зардал нь импортлогч компаниудын гаргадагтай адил. Тийм учраас үнийг буулгах арга механизм нь зөвхөн “Роснефть” гэж харах нь учир дутагдалтай гэж тайлбарлав. 
“Магнай трэйд”-ийн тусгай зөвшөөрлийг хураах уу? 
Одоогийн байдлаар “Магнай трэйд” компанийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хүсэлтийг “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас гаргаад байгаа. 
“Магнай трейд” нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг учир тусгай зөвшөөрлийг цуцалснаар эсрэгэрээ шатахууны хомдсол үүсч магадгүй гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Тийм ч учраас салбарын сайд нь  борлуулалтын зардал зэрэгт тооцоо хийж үзсэний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийднэ гэжээ. 
Ийн импортлогчдын тавьсан ацан шалаанд Засгийн газар одоогоор ямар хариу үзүүлэх нь тодорхойгүй. Удахгүй буюу нэгдүгээр сарын 25-нд Монголд ирэх ОУВС-гийн төлөөлөгчидтэй зөвшилцөж, татварын нэмэгдлийг болиулахыг шийдэж чадах эсэхийг л харах бололтой.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна