Өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ирэх өвлийн олимпод Хойд Солонгостой хамтарсан багаар оролцохыг эсэргүүцсэн жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид БНАСАУ-ын далбаа, Ким Жон Уны зураг, Олимпийн нээлтийн ёслолд оролцох Нэгдсэн Солонгосын багийн бэлгэ тэмдгийг шатаасан байна. Мөн “Пёнчаны олимп Пхеньяны олимп болон хувирлаа” хэмээн хашгарч байлаа.
Энэ өдөр Хойд Солонгосоос олимпод хамтран оролцох асуудлыг хэлэлцэхээр төлөөлөгчид ирэх байсан тул жагсаалыг галт тэрэгний буудал дээр зохион байгуулсан байна. Нэгдүгээр сарын эхээр хоёр Солонгосын төлөөлөгчид хэлэлцээр хийж, нээлтийн ёслол дээр нэгэн далбаан дор жагсахаар тохиролцоонд хүрсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна