Монгол Улсын Засгийн газар нэгдүгээр сарын 4-нд “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авна гэсэн мэдэгдэл хийгээд байгаа. Харин үүний эсрэг "Монгол зэс" корпорацийнхан олон улсын шүүхэд хандана гэсэн мэдээлэл гараад байсан билээ.
Тэгвэл “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Лондоны “Омниа Стратеги” хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаагаа талаараа “Ройтерс” агентлагт мэдээлэл өгсөн байна. Тэрээр Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч, олон улсад ч хамгаалах болно гэсэн байна. “Монголын Зэс” корпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж мэдэгдсэн билээ.
“Монголын Зэс” корпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан ч Засгийн газраас тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан гэж “Ройтерс” мэдээлсэн байна.
- Эхлэл
- “Монгол зэс” олон улсын шүүхэд хандана
“Монгол зэс” олон улсын шүүхэд хандана
2018/01/23
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна