• Эхлэл
  • Арилжааны банкууд охин компани байгуулахыг хориглов

Арилжааны банкууд охин компани байгуулахыг хориглов

2018/01/23

УИХ өнгөрөгч долоо хоногт Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсан. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр арилжааны банкууд охин компанитай байхыг хязгаарлалаа. Хараат болон охин компанитай холбоотой зохицуулалтыг 2010 оны Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр оруулж өгсөн байдаг.  Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж хөрөнгийн зах зээл дээр арилжааны банкуудын ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор банк охин компанитай байж болохоор хуульчилсан ч хадгаламж эзэмшигчдэд хохирол учруулж болзошгүй эрсдлүүд гарч эхэлсэн тул ийн хязгаарлажээ.  Харин одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа охин компанийг нь шууд татан буулгах боломжгүй учраас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаа өгчээ.  Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд байгуулсан охин компаниа дээр заасан хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох үүрэг хүлээж буй аж. Ингэхдээ даатгалын зуучлал, санхүүгийн зөвлөгөө өгөх зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь нээлттэй хэвээр үлдээжээ.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна