Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодод агаарын бохирдолыг бууруулах иргэдийн амины орон сууцны дулаан алдалт, түүхий нүүрсний хэрэглээг багасгах зорилго бүхий “Дулаалгын аян”-ы хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд энэхүү аяны ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах сургалтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгуулах гэж байна.
Чингэлтэй дүүрэг “Монгол Базальт” ХХК-тай хамтран загвар болгож хороо бүрээс 1 айлын дулаалгыг сайжруулан “Загвар өрх”-ийн хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Загвар өрх”-тэй мөн танилцах юм байна.
Үүнд маргааш буюу нэгдүгээр сарын 24-нд:
11:00-12:00 Дүүргийн 16-р хорооны “Загвар өрх”-тэй танилцана
12:00-12:10 Дүүргийн 16 дугаар хорооны Иргэний танхимд нээлтийн үйл ажиллагаа- /Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ/
12:10-12:20 “Дулаалгын аян”-ы талаар мэдээлэл хийнэ
/Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзол/
12:20-12:40 Дулаалгын аяны талаар сургалт /Монгол Базальт ХХК/ зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна