Энэ оны эхнээс импортын шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлснээр шатахуун импортлогч компаниуд Засгийн газрын хооронд зөрчилдөөн үүсч, ихэнх ШТС-ууд бензин зарахгүй хязгаарлалт хийж байгаа. Засгийн газрын зүгээс бензиний үнийг нэмэгдүүлэхгүй байхыг анхааруулсан ч зарим компани үнээ нэмж, нийслэл хотод ерөнхийдөө бензиний хомсдол үүсээд байгаа нь имдортлогч компаниудын Засгийн газарт үзүүлж буй эсэргүүцэл ч гэж хэлж болохоор байгаа.
Ийн бензиний хомсдол гэсэн дажин үүсч байх зуур энэ нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирэхэд татварын нэмэгдлийг бууруулах талаар ярилцана гэсэн амлалт өгөөд байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хуралдаанаар АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцлахыг дэмжсэн байна. Ингэснээр өндөр октантайгаас бусад буюу АИ-92, А-80 бензиний үнэ нэмэгдэхгүй гэж үзжээ. Харин бусад онцгой албан татварыг хэвээр үлдээсэн байна.
Гэхдээ Засгийн газрын энэхүү шийдвэрийг маргааш /2018.01.25/ Монголд ирэх ОУВС-гийн төлөөлөгчидтэй зөвшилцөнө гэж буй юм.


Сэтгэгдэл байхгүй байна