• Эхлэл
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

2018/01/25

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар НИТХ-д танилцуулах Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, “Иргэдийн оролцоотой – Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна