• Эхлэл
  • 29 - нөөс хүйтний эрч суларна

29 - нөөс хүйтний эрч суларна

2018/01/26

Өнөө маргааш Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

Харин нэгдүгээр сарын 29-нөөс өдөртөө хүйтний эрч сулрах аж.

Нэгдүгээр сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: /2018.01.25 14:53 цагт шинэчлэгдсэн мэдээлэл/

Нэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр.

Дархадын хотгор болон Увс нуурын хотгор , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус.

Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус.

Бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна