• Эхлэл
  • Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэ

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэ

2018/01/29

Баярын өмнө тэр дундаа Сар шинийн баярын өмнө автомашины хөдөлгөөн ихэсдэг учраас жил бүр дугаарын хязгаарлалт хийдэг. Энэ жил ч гэсэн баярын өмнөх амралтын өдрүүдэд доорхи байдлаар дугаарын хязгаарлалтын зохицуулалт хийхээр болсон байна. 

http://www1.medee.mn/pic/142382.jpg

Үүнд:

-Хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн,

-2 дугаар сарын 04, 11-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Жич:Хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

Мөн дугаарын хязгаарлалтаас гадна 2018 оны 2 дугаар сарын 03, 04, 10, 11-ний амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулах юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна