УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.01.31/ төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэр “МАХН-аас Улсын дээд шүүхэд хандан МАХН-ын даргад нэрээ баталгаажуулахаар өгсөн ч одоог хүртэл хариу өгөхгүй байгаа шалтгаан нь улс төрийн зорилготой. Энэ хооронд “О.Баасанхүү бол эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж маш олон удаа ярьсан, мөн хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол өгсөн. Харин прокурорын байгууллагаас “Иргэн н.Давааням нарын ирүүлсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэдэг хариуг ирүүлсэн. Тагнуулын газраас ч “О.Баасанхүү нарын Төрийн ордонд хийсэн хурал нь хууль ёсны байсан” гэдэг хариуг ирүүлээд байна гэв.
Мөн түүнчлэн АН-аас маргааш /2018.02.01/ зохион байгуулах гэж байгаа жагсаалын талаар “Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид энийг баталгаажуулна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь нотлогдох юм бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөсөө чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ёстой. Ардчилсан намынхандаа хандаж хэлье, бусдыг хашгирсны дараа бархирдгаа боль. Тэтгэврийн нас, татварын шатлал нэмэгдлээ гэдгийг би аль эрт хэлээд, 19 мянган хүний гарын үсэг зуруулаад хэлэлцүүлэг хийхэд АН-ынхан чимээгүй байсан атлаа одоо энэ асуудлыг шийдсэний дараа хашгирч байгаа нь буруу” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна