Сүүлийн үеийн Европт хийсэн судалгаагаар нийт хүүхдүүдийн 6-18 хувь нь л тогтмол хөдөлгөөнтэй байна. Харин АНУ-д нийт хүн амынх нь 25 хувь нь л идэвхтэй хөдөлдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийхгүй байх, чихрийн өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэснээр хүн амын дунд хэт таргалалт маш их болж байна. Хэт таргалалт нь олон сөрөг нөлөөтэй. Эрт нас барах, чихрийн шижин өвчтэй болох гэх мэтсөрөг нөлөө ихтэй юм. Монгол Улсын хувьд дөрвөн жилийн өмнө хүн амын 40 хувь нь илүүдэл жинтэй гэж байсан бол одоо 50 хувь болж нэмэгдсэн байна. Дэлхий даяар хэт таргалалт нь асуудал болж байгаа нь харагдаж байна гэж Израйлийн спортын их эмч, “Herbalife Nutrition” компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн Жонатан Яром хэлсэн юм.
Уингейт институтын спортын анагаах ухааны захирлаар ажиллаж байсан доктор Жонатан Яром манай улсад энэ сарын 24-29-нд урилгаар ажлын айлчлал хийж лекц уншлаа. Доктор Жонатан Яром айлчлалынхаа үеэр эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц үзүүлэх хүнс тэжээлийн боловсрол ба спортоор идэвхтэй хичээллэдэг хүмүүсийн зөв хооллолт, бэртэл гэмтэл, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдвээр Нийслэлийн өрхийн эмнэлгүүдийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад сургалт явууллаа.
Доктор Яром нь спортоор идэвхтэй хичээллэдэг хүмүүсийг эмчлэх тал дээр гол анхаарлаа хандуулан ажилладаг. Тэрээр мөн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл аж төрөх ёсоор дамжуулан урьдчилан сэргийлэх анагаах ухааныг практикт хэрэгжүүлдэг юм. Тэрээр Herbalife компанид 2010 оноос ажиллаж эхэлжээ.
Доктор Жонатан Яром “Монгол Улсад айлчилсандаа маш баяртай байна. “Herbalife Nutrition” компанийн Эрүүламьдралын хэв маягийн клубуудын тоо жилээс жилд өсөж байгаагаас харахад монголчууд эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болжээ. Herbalife Nutrition компани эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн хүрээнд тогтмол дасгал хөдөлгөөнтэй хослуулсан тэнцвэржүүлсэн шим тэжээлийг чухалчилдаг. Тэнцвэржүүлсэн шим тэжээл нь илчлэгийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр бие махбодыг зохистой хэмжээний аминдэм, эрдэс бодис, уураг, эслэг, нүүрс ус, эрүүл өөх тосоор хангаж байдаг” хэмээн онцлов.
Мөн тэрээр идэвхтэй дасгал хөдөлгөөн болон зөв зохистой хооллох нь эрүүл урт удаан амьдрах гол үндэс нь юмгэдгийг хэлэв. Тийм ч учраас би энэ чиглэлээр маш их судалгаа хийж, 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ.
Өнөө үед дэлхий асар хурдацтай хөгжиж, шинэ технологиуд бидний амьдралд ихээр нэвтэрч орж ирж байна. Дэлхий дээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш олон том компаниуд бий болсон. Ихэнх орнууд хоол хүнсний асуудалгүй байгаа ч, зарим орнуудад, тухайлбал Африкт өлсгөлөнгийн асуудал байсаар байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд мөнгө олохын тулд хоол хүнсийг маш амттай үйлдвэрлэж байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд өөх тос, чихэр, давс орсон байгааг илэрхийлнэ.
Гэтэл ДЭМБ-аас 20 гаруй жилийн өмнө өөх тос нь хүний эрүүл мэндэд муу гэдгийг тогтоон, өөх тосны хэмжээг багасгахыг уриалсан.
Ингэснээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ амттай болгохын тулд чихрийн хэмжээг ихэсгэсэн. Чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн нь хүний биед өөх болон хуримтлагддаг. Өөх тос нь хүний биед хэрэгтэй зүйл биш юм.
Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс хөдлөх нь багасаж, хөдөлгөөний дутагдалд орж байгаа юм. Эрүүл биед саруул ухаан оршино. Бага идэж, их хөдөлж, амьдралд эрч хүчтэй байвал ямар ч хүн урт удаан, эрүүл амьдрах боломжтой юм.
Б.ОДМАА
Сэтгэгдэл байхгүй байна