• Эхлэл
  • НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг данс руу шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг данс руу шилжүүлж эхэллээ

2018/02/01

 

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс олгоно Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлсэн билээ. Энэ дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны буцаан олголтыг банкууд иргэдийн данс руу өчигдөр оройноос шилжүүлж эхэлсэн байна. 

Еbarimt.mn-д өнгөрсөн онд 654,168 иргэн бүртгүүлж, нийтдээ 78,1 тэрбум төгрөгийг буцаан олголт авах юм. Тийм учраас банкуудын хувьд ачаалал их ойрын өдрүүдэд бүх буцаан олголтын мөнгийг олгож дуусгана гэж байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна