• Эхлэл
  • Түвдийн аялал жуулчлалыг Хятадууд дэмжинэ

Түвдийн аялал жуулчлалыг Хятадууд дэмжинэ

2018/02/01

БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орон аялал жуулчлалын салбарын хөгжлийг сайжруулахын тулд аялал жуулчлалын хөгжлийн стратегийг ихээхэн хүч зарцуулан хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл Түвдэд ирэх аялагчдад тусгай хөнгөлөлт олгох аж. Тэр дундаа Потала ордон болон бусад бүх л А зэрэглэлийн аяллын бүсэд жуулчдыг үнэгүй нэвтрүүлэх юм байна.

 Эх сурвалж: CCTV


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна