• Эхлэл
  • Хүүхдийн 20 мянгыг хүүхэд бүрт өгөхгүй

Хүүхдийн 20 мянгыг хүүхэд бүрт өгөхгүй

2018/02/02

Сар тутам олгодог хүүхдийн 20 мянгыг нэгдүгээр сарын 31-нд хүүхдүүдийн данс руу шилжүүлжээ. 2018 онд хүүхдийн мөнгөний олголтод нийт 164 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. нь нийт хүүхдийн 65 орчим хувьд нь олгох боломжтой юм байна. Нэгдүгээр сард нийт 678 мянган хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авчээ.

Монгол Улс нэг сая 30 орчим мянган хүүхэдтэй гэж тооцвол цаана нь 300 гаруй мянган хүүхэд “хүүхдийн 20 мянга”-ыг аваагүй байна. Учир нь өнгөрсөн оноос Засгийн газар төсвийн зарлагыг хэмнэх нэрээр “Өрхийн амьжиргааны түвшин”-гийн мэдээллийг цуглуулж, үүнд түшиглэн хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож эхэлсэн. Харин 2018 оны хоёрдугаар улирлаас буюу ирэх дөрөвдүгээр сараас нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн тухай Сангийн сайд мэдээлсэн. Мэдээж ОУВС-тай тохиролцож чадвал шүү дээ. Ингэснээр хүүхдийн мөнгийг 800 орчим мянган хүүхдэд олгох юм байна.

Нэг зүйлийг анхааруулахад, хэрвээ таны хүүхдийн мөнгө дансанд нь ороогүй бол хоёр шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, өрхийн амьжиргааны түвшин 554 гэсэн босго онооноос дээш гарсан бол хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянгаа авахгүй гэдгийг албаныхан хэлж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна