• Эхлэл
  • УИХ татварын шатлалыг буурууллаа

УИХ татварын шатлалыг буурууллаа

2018/02/02

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцүүлэхээр хэлэлцэх хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ. Хуралдааны эхэнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Ингэснээр өнгөрсөн онд УИХ-аар баталсан татварын шатлалыг буцааж, нэг шатлалд орууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй.

Одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод хуралдсаны дараа үдээс хойш чуулганы хуралдаан үргэлжилнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна