Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт сэтгүүлч Б.Цондовдож, Н.Болормаа нар оролцсон нь олны анхаарлыг татаж буй. Нэвтрүүлгээс үүдэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үйл ажиллагааны талаар сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ ийн бичсэн байна. Дашрамд сануулахад МСНЭ-ийн ээлжит их хурал нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 8-нд болох гэж байгаа билээ.
Б.Оюун-Эрдэнэ:Гэрээ эмхлээд дараа нь нийгмээ ярья
Хүний тухай биш системийн тухай ярь гэж Б.Чимэд агсан хэлсэн байдаг. Энэ үгийг олон зүйлд иш татахаас өөр аргагүйд заримдаа хүрэх юм. Учир нь Монгол системийн хямралд орсон нь тэр биз. Нийгмийн, улс төрийн, оюун санааны, салбарын гээд хаа сайгүй хүнд өвчилжээ. Цензүргүй яриа үзэв. Сэтгүүлчид ийн ярилцаж буй нь сайшаалтай. Оролцсон гурван эрхэм гарцаа байхгүй Монголын сэтгүүл зүйн мэргэжлийн төлөөлөл мөн. Маргах хүн гарахгүй биз. Тэд баримт, факт ярьсан. Обьект нь СНЭ, МҮОРТ байв. Яагаад энэ хоёр болов гэвэл салбарын тухайтад СНЭ хамгийн том, олон нийтийг хамарсан байгууллага. МҮОРТ хувьд Монгол дахь цор ганц олон нийтийн буюу ард түмний өмч. Тийм л учраас энэ хоёр байгууллага онцлогдсон явдал. Тэрнээс биш Б.Галаарид болоод Л.Нинжжамц нарыг чичлэх нь сонин биш. Тэд өнөөдөр эдгээр байгууллагыг удирдаж яваа тул нэрс нь гараад байсан хэрэг. Н.Болормаа Монголын сэтгүүлчдийн байгууллагын статусын асуудлыг хөндөн тавьсан Олон улсын Сэтгүүлчдийн холбооны гишүүн атлаа МСНЭ нь Төрийн бус байгууллагаар яваад байна. Харин ОУСХ бол Үйлдвэрчний Эвлэл. Хэрэв ОУСХ-г ийнхүү хуурсныг тэд мэдвэл юу болох вэ. МСНЭ тун эвгүй байдалд орох бус уу. Үе үеийн МСНЭ ерөнхийлөгч нар энэ талаар мэдэж асан атлаа дуугүй байсан. Энэ буруу. Бид олон улс дахь салбарынхаа үндсэн статусыг авбал маш олон эрх чөлөөгөөр хангагдана, байгууллага томорч, салбар хүчирхэгжиж, сэтгүүлчид хөдөлмөрийн хийгээд хэвлэн нийтлэх бүх эрх чөлөөгөө эдэлж, ардаа жинхэнэ хамгаалалттай болно. Тэр ийм л зүйл хөндөн тавьсан хийгээд одоо өөрсдийнхөө асуудлыг ярья. Үл улстөржие. Гэр орноо эмхэлж цэгцэлчихээд дараа нь нийгэм, улсаа ярьвал ямар вэ гэж би л лав ойлгосон. Энэ бидний хүсэж байгаа зүйл биш гэж үү.
Б. Цондовдорж МҮОРТ-д болж буй үйл явдлын талаар ярьсан. Хууль бус гэх мэт дүгнэлттэй санаа би хэлээгүй шүү. Тэнд болж байгаа үйл явдлын факт нь өөрөө Үндэсний Зөвлөл дэх хурал. Түүний протокол. Энэ олон нийтэд ил байх ёстой, дэлгэн тавиач ээ л гэсэн. Тэд гурвуулаа салбарынхаа ээлжит томоохон хурлын өмнө асуудлаа ярилцая, байвал засаж залруулъя гэсэн. Тэрнээс биш энэ салбарыг бүтээж байгаа, ачаа үүрч яваа эгэл жирийн сэтгүүлчдээ дайрч, давшлаагүй. Мөн дарга болох хэнээрхэл биш. Ийм хоёр зүйл рүү оруулж буй нь өнөөдрийн сэтгэгдлүүдээс ил байгаа бөгөөд юу гуя болоод байна.
Сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ
Нэвтрүүлгийг доор дарж үзнэ үү
Цензургүй яриа-МСНЭ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу
Сэтгэгдэл байхгүй байна