Эрс хүйтэрч, ханиад томууны дэгдэлт байсан учраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтыг сунгаж, нийслэлд хоёрдугаар сарын 1, хөдөө орон нутагт нэгдүгээр сарын 22-нд хичээлдээ ороод байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан сурагчдын III улирлын амралтыг мөн өөрчлөхөөр болсон. Үүнд БСШУС-ын сайдын тушаалаар гарлаа. Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн III улирлын болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлт оржээ.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид
-Гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал
Нийслэлийн сургуулийн сурагчид
гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амрахаар сайдын тушаалд тусгасан байна.
Мөн нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралтыг
-I, II дугаар анги: Зургадугаар сарын 1-нээс,
-III-V анги зургадугаар сарын 8-наас,
V-XII анги зургадугаар сарын 15-наас эхлүүлэхээр заасан байна.
Мөн орон нутгийн сурагчид Цагаан сараар нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног амраах аж.
Сэтгэгдэл байхгүй байна