• Эхлэл
  • Сар шинийн баярын 3 өдөр нийтийн тээврээр үнэгүй зорчино

Сар шинийн баярын 3 өдөр нийтийн тээврээр үнэгүй зорчино

2018/02/07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Баяр ёслолын өдрүүдэд Улаанбаатар хотын замын ачаалал их нэмэгддэг. 

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын төвөөс зах руугаа чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Мөн сар шинийн баяраар иргэд хувийн тээврийн хэрэгслээ их унадаг. Үүнтэй холбогдуулан замын түгжрэл үүсдэг.

Нийтийн тээвэр илүү шуурхай, соёлтой байснаар замын хөдөлгөөний ачаалал багасаж, иргэд үйлчлүүлэх нь ч ихэснэ гэж үзэж байна. Иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. 

Баяр, наадмын өдрүүдээр өмнө нь иргэдийг тодорхой маршрутын дагуу үнэгүй зорчуулж байсан практик бидэнд байгаа. 

Тиймээс сар шинийн баяраар иргэддээ нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлыг төлөвшүүлэх үүднээс Нийслэлийн 1,300,000 иргэддээ бэлэг болгож хотын зүгээс сар шинийн баярын 3 өдрүүдэд нийтийн тээврээр үнэгүй зорчуулах нь зүйтэй гэж үзэж байна" гэв.

Энэ жилийн хувьд Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16 буюу Баасан гарагт тохионо. Бүх нийтээр амрах 3 хоног нь Баасан, Бямба,  Ням гарагт тохиож байгаа юм.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна