Тайваньд өчигдөр (2018.02.06) 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Тайваньд Монгол цөөнгүй монголчууд амьдардаг, ялангуяа оюутнууд олон. Гэхдээ газар хөдлөлтөд Монголчууд өртсөн эсэх талаар мэдээлэл байхгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас ирүүлсэн мэдээллээр бол газар хөдлөлтөд Монголчууд өртөж, гэмтээгүй. бүсэд ойролцоо Тайванийн Хуалиан хотын Цжучи их сургуульд 6 оюутан, Дунва их сургуульд 10 оюутан тус тус суралцдаг байна. Одоогоор зүүн эргийн Хуалиан хотод суралцаж байсан монгол оюутнуудыг өнөөдөр өглөө газар хөдлөлтийн бүсээс 200 км-ийн зайтай газарт нүүлгэн шилжүүлсэн талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Тайпэй хотоос 260 км-ийн зайд оршдог зүүн эргийн Хуалиан хотод болсон газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшинд олон арван хүн дарагдсан гэж оршин суугчид болон гэрчүүд хэлж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр нурсан барилга, байшингаас 196 хүнийг аварч, гаргасан ажээ.
Амиа алдсан хүний тоо одоо мэдэгдэж байгаагаар найм боловч үүнээс олон хүн амиа алдсан байж болзошгүй гэх таамаг байгаа юм. Сураггүй алга болсон хүмүүсийг газар хөдлөлтийн улмаас хазайсан 12 давхар зочид буудал, халуун тогооны рестораны барилга дотор гацсан гэж таамаглаж байгаа ажээ.
Газар хөдлөлтийн дараа 800 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжж, 500 орчим хүн Хуалиан хотын Гимназид, 300 орчим хүн Чунва бага сургуулийн байранд түр байрлуулаад байгаа гэнэ.



Сэтгэгдэл байхгүй байна