• Эхлэл
  • НӨАТ-ын урамшууллаа авч чадаагүй бол мэдээллээ засах шаардлагатай

НӨАТ-ын урамшууллаа авч чадаагүй бол мэдээллээ засах шаардлагатай

2018/02/08

НӨАТ-ын хуулийн дагуу 2017 оны урамшуулал олгох ажиллагаа явагдаж байна.

Хэрвээ таны НӨАТ-ын урамшууллын мөнгө таны дансанд ороогүй бол ebarim.mn цахим хуудас дахь хувийн мэдээллээ засварлах шаардлагатай байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Хувийн мэдээллийг залруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

1. Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ

2. Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй

3. Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх

4. Бүртгүүлсэн дансны хувьд

5. Нэр дугаар зөрөхгүй байх

6. Хамтран эзэмшигчгүй данс байх

7. Идэвхитэй данс байх

8. Картын дугаар оруулахгүй байх

9. Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх

Энэ талаар татварын албанаас ebarim.mn цахим хуудсан дахь бүртгэл, бүртгэлтэй утасны дугаарт анхааруулсан санамж мэссэжийг явуулсан байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна