• Эхлэл
  • Дахиад Эрдэнэт:-Үндсэн хуулийн цэц юу гэж үзэв?

Дахиад Эрдэнэт:-Үндсэн хуулийн цэц юу гэж үзэв?

2018/02/28

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар  уншиж танилцууллаа. Дашрамд түүнийг ТӨХ-ны дарга байх үед нь "Эрдэнэт"-ийн нэрийг барьж, баталгаа гаргуулан Стандарт банкнаас зээл авахуулсан хэрэг мандаад байгаа. 

Харин Үндсэн хуулийн цэцэд хэлэлцсэн асуудал нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 14 хувийг төрийн мэдэлд шууд авч болох эсэх тухай юм. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 'Эрдэнэт үйлдвэр' ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзлээ.

Учир нь 'Монголын зэс корпораци' 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлалаа. Мөн 'Эрдэнэт үйлдвэр' ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд 'Монголын зэс корпораци'-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэв. Эцэст нь маргагч Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойг дуулгалаа. Дээрх  дүгнэлтийг УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсан юм.

Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг сонссоны дараа УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэг Ш.Раднаасэд “Цэцийн шийдвэр УИХ-ын талд гарлаа”, 'Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хэлэлцээд УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байна' гэснээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгсөнгүй. 

Энэхүү шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Мэдээж УИХ-ыг буруутгаагүй юм чинь УИХ дэмжинэ. Харин 41 хувийнхан Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанд хандах болов уу. 

Дашрамд сануулахад 49 хувийг худалдаж авсан "Монголын зэс корпораци" уг асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хандана гэж мэдэгдээд байгаа. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна