Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амарч байхаар болсон билээ. Иймд ирэх долоо хоногийн пүрэв гаригт бүх нийтээр амрах юм. Өмнө нь зургадугаар сарын 1-ны өдрийг Эх үрсийн баяр хэмээн, гуравдугаар сарын 8-ны өдрийг амралтын бус өдөр болгож байсан юм. Харин сүүлийн жилүүдэд ердийнхөөрөө энэ баярыг тэмдэглэж, нийтээрээ амардаг болсон. Монголчуудын хувьд энэ өдрийг Эмэгтэйчүүдийн баяр, Мартын 8 гэж нэрлэдэг.
Энэ өдрийг баяр бус эмэгтэйчүүдийн эрхийнхээ төлөөх тэмцлийн өдөр ч гэж тайлбарладаг. Тэртээ 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж жагссан гэсэн мэдээлэл байдаг.
Тэгвэл энэ баяр Эртний Ромоос эхтэй. Энэ өдөр эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, баярлуулдаг байснаас үүдэлтэй гэсэн байна. Баярын энэ өдөр боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг, эмэгтэй боолуудыг ажил хийлгэдэггүй байсан гэнэ.


Сэтгэгдэл байхгүй байна