• Эхлэл
  • Өнөөдрөөс 2, 4, 9 сартай хүүхдүүдэд вакцин хийнэ

Өнөөдрөөс 2, 4, 9 сартай хүүхдүүдэд вакцин хийнэ

2018/03/01

Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг хийх бэлтгэл ажил нийслэлийн бүх дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд хийхээр болсон. Бэлтгэл ажлыг дүүргүүд хангасан бөгөөд өнөөдрөөс вакцинжуулалтын кабинетаар эхлэх юм. 

Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд уг вакциныг 2016 оноос хийж эхэлсэн бөгөөд энэ жил шинээр хийж эхлэх Баянгол дүүрэг нэмэгдэж байгаа юм. Пневмококкийн нян нь гадна бүрхүүлийн бүрдлээсээ хамаараад 93 дэд хэв шинжид хуваагддаг бөгөөд бага насны хүүхдүүдийг пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакцинд хамруулснаар уушгины хатгалгаа өвчин тусахаас 40 хүртэл хувиар бууруулах боломж байгаа нь судалгаагаар нотлогдоод байна.

ПЭВ-13 вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд дүүргийн харъяа 22 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж дууссан, дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна. Уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48 мянган хүүхдэд хийсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурчээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна