Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр /2018.3.6/ боллоо. Арга хэмжээг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “105 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарт МСНЭ 67 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид 2018-2022 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө орон нутгийн зөвлөлүүдээ дэмжих, чадавхжуулахаас эхэлсэн бөгөөд “Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг 2018 онд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв. Баярын энэ өдөр уламжлалын дагуу ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн МҮОНР-гийн түүхийг бичилцсэн ахмад сэтгүүлч, гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, “Үнэн”, “Тоншуул”, “Нийслэлийн сонин”-д 30 гаруй жил ажилласан сэтгүүлч, шог зураач Г.Дамба нарт “Алтан өргөмжлөл” гардуулав.

Мөн энэ үеэр МОНЦАМЭ агентлагаас олгодог “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналын эздийг тодруулав. 2018 оны радиогийн шилдэг сурвалжлагч төрөлд МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сурвалжлагч С.Мөнгөнтуяа, сонин, сэтгүүлийн төрөлд “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч Б.Баяртогтох, телевизийн төрөлд “NTV” телевизийн сурвалжлагч М.Батхишиг нар тодорлоо.
Ойн медалиар МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энхболд, Д.Гансаруул, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал нарыг шагнууллаа. Ган үзэгтэн” цол тэмдгээр “ETV” телевизийн М.Мөнгөнчимэг нарыг шагналаа.




Сэтгэгдэл байхгүй байна