• Эхлэл
  • Март-8-наар мууран малгайтай жагсана

Март-8-наар мууран малгайтай жагсана

2018/03/07

Жил бүрийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3-р сарын 8-нд дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болдог билээ.

Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах олон талын арга хэмжээ авч байгаа юм.

Үүний нэг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зохиогдох "1 тэрбумаараа тэмцье" хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөнийг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулахтай зэрэгцээд манай улсад охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор уг хөдөлгөөнд нэгдэх гэж байна. Уг жагсаалд оролцогсод улаан өнгийн малгайгаар ижилсэнэ. 

Өчигдөр "Нэг дуу хоолой - Нэг зорилго" эмэгтэйчүүдийн мэдээллийн яармаг "Holiday Inn" зочид буудалд болсон бөгөөд энд жагсаалд өмсөх улаан өнгийн мууран малгай худалдаалсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна