• Эхлэл
  • Дуучин Амараа ээжүүдээс энерги авдаг

Дуучин Амараа ээжүүдээс энерги авдаг

2018/03/07

Үндсэрхэг үзэлтэй, үндэсний өв уламжлалтай дуучин Амараа уухайн хүчийг дээдэлдэг. Чин сэтгэлээсээ тэнгэр газар, хөх тэнгэртээ уухай өргөх нь монголчуудын тэнгэр шүтлэг, хийморь билэгдлийн нарийн учир шүтэлцээтэй гэдэгт итгэдэг. Тэр тусмаа цагаан сүүгээрээ эх дэлхийг ундаалдаг ээжүүдийн уухай, сэтгэлийн хүч хамгийн аугаа гэж чин сэтгэлээсээ итгэдэг.  Тиймээс тэрээр жил болгон ээжүүдэд сэтгэлийн өглөг өргөн чин сэтгэлийнх нь үгийг сонсох дуртай.  Өнгөрсөн жил өдийд буюу Мартын 8-наар “Ээжүүдийнхээ уухайн хүчээр би өдий зэрэгтэй яваа” гэж сэтгэлээ уудлан ярьсан гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах Оросын элчингийн ажилтанд зодуулж хүнд бэртсэн тухай уншигчид санаж байгаа байх. Тархиндаа хүнд бэртэл авсан түүнийг илааршиж хөл дээрээ босохыг нь олон фенүүд нь ерөөж, сэтгэл зовинож байсан. Тэгвэл Амараа ийн хүнд бэртэл авсныхаа дараахан ээжүүдийн баярын өдөр “Монгол хатад” VIP цэнгүүнд хүрэлцэн ирж “Ээжүүд та нарынхаа уухайны хүчээр би энэ хүнд үеийг даван туулсан юм шүү” гэж баярласнаа илэрхийлж байжээ.

Дөрөв дэх жилдээ зохиогдож буй “Монгол хатад” цэнгүүнд Амараа жил бүр оролцдог. Чингэхдээ ээжүүдийн баярласан сэтгэл, дэмжсэн уухайнаас эрч хүчээ авдаг гэж билэгшээж байдаг гэнэ. Энэ жил ч гуравдугаар сарын 8-нд Блю скай төвд болох ёслолын арга хэмжээнд Амараа оролцдогоороо оролцож, ээжүүдийнхээ сэтгэлийн үгийг сонсоно. Ээжүүддээ ая дуугаа өргөхөөс гадна  гэр бүлийнхээ бүх хайртай эмэгтэйчүүдээ энэ цэнгүүнд урьж баярлуулдаг гэнэ лээ. Ээжүүдийн уухай, сэтгэлийн хүч ийм ауагаа. Та ч гэсэн ээж, эхнэр, охин, хайртай эмэгтэйчүүдээ баярлуулаарай.

Харилцах утас :88172776

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Бэлэг билэгдэл дүүрэн “Монгол хатад”-ын үдэшт-ээжтэйгээ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна