• Эхлэл
  • Хотын даргад шаардлага хүргүүллээ

Хотын даргад шаардлага хүргүүллээ

2018/03/09

“Гэр хорооллын хөдөлгөөн“-ийнхөн өнөөдөр ''Гэр хорооллын иргэдийн III чуулган'' зохион байгуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, дахин төлөвлөлт хийх, гэр хорооллын иргэдийн тохилог, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө шаардлага тавьж буй тус хөдөлгөөнийнхэн гурав дахь чуулганаа ийн зохион байгуулж байгаа бөгөөд чуулганы дараа Сүхбаатарын талбайд жагсаал хийж хотын даргад шаардлага хүргүүллээ.

Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүл 2012-2016 онд Гэр хорооллын дахин дахин төлөвлөлт хийх санаачлаг гарган 24 байршилд 9854 айлын орон сууц барих төлөвлөгөтэй байсан. Энэ хүрээнд 4892 айлын орон сууц ашиглалтад орж, хашаагаа чөлөөлсөн 1500 орчим өрхийн 1100 нь орон сууцтай болсон. Гэвч ээлжит сонгуулиар МАН нийслэлд олонх болсноор ажил тасалдсан. Гэхдээ тэрээр гэр хорооллыг хөгжүүлэх бодлогоосоо хэзээ ч ухрахгүй гэж мэдэгдэж байсан бөгөөд өнөөдрийн чуулганы үеэр

-Нийслэлд 216 мянган өрх бий. 216 мянган өрх гэдэг нь 216 мянган газрын эзэн гэсэн үг. Бид өөрийн орон сууцтай болоод зогсохгүй эдийн засгийн эрх чөлөөтэй амьдах ёстой. Сайхан амьдарна гэдэг нь зөвхөн өөрөө тохилог амьдах биш. Хүрээлэн байгаа хүмүүс нь бүгд тохилог амьдрахын нэр гэж байлаа.

 Түүний хэлснээр бол “Нийслэлийн төсвөөс 20 тэрбум, арилжааны банкаас 20 тэрбум, нийт 40 тэрбум төгрөг гарган санхүүгийн эх үүсвэргүй болсон компаниудад хөнгөлөлтэй зээл олгохоор болсон. Ингэсэн тохиолдолд 2016 оны намар хашаагаа чөлөөлсөн 400 гаруй айл, шинээр 3000 айлын орон сууц байртай болох байлаа. Гэвч шинэ хотын даргатай болсноор Туулын мөсийг долоох шахам байж эхлүүлсэн хөрс, агаарын бохирдлоос салах үйл ажиллагааг минь зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол зорилго нь хашааны газрыг үнэд хүргэх. Ингэснээр газрын үнэлгээ 3-10 дахин өссөн. Жишээ нь, 100 айлд нэг айлын хашаа 280 саяд хүрч байв. Одоо хашааны газрын үнийг нэг ам метрийг 60 мянган төгрөгөөр үнэлж байна” гэлээ.

Энэ удаад тэд нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ.

Шаардлагад "Нийслэлд 216 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Харамсалтай нь, гэр хорооллын иргэдэд чиглэсэн хөгжлийн үйл ажиллагааг өнөөгийн нийслэлийн удирдлага зогсоож, иргэдийг хохироосоор байна. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам хэрэгжүүлэх, 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн суулгах, сайн хашаа хөтөлбөрийг үргэлжүүлэх, хотын захиргааг Нүхтэд шилжүүлэхээр хийгдэж байгаа ажиллагааг цуцлах зэргийг шаардаж байна" гэжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ok
    2018 оны 03 сарын 09