• Эхлэл
  • Хүүхдэд зориулсан “Хотулун гүнж” зурагт ном хэвлэгдлээ

Хүүхдэд зориулсан “Хотулун гүнж” зурагт ном хэвлэгдлээ

2018/03/16

Зураач Б.Гэрэлцэцэг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын хамтын бүтээл уран зурагт “Хотулун гүнж” ном хэвлэгдлээ.

Энэ номд Юан гүрний үед амьдарч, Их Монгол улсын нийслэлийг Дайду буюу Бээжин хотод шилжүүлснийг эсэргүүцэн Хубилай хаантай насан турш тэмцсэн Хайду хааны охин Хотол цагаан гүнжийн тухай өгүүлдэг.

Хүүхдэд ойлгомжтой хэлээр, үйл явдлыг нь өнгөт уран зургаар үзүүлсэн ном гаргажээ.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Хотол цагаан гүнж” романаасаа сэдэвлэн, хүүхдэд ойлгомжтой хэлээр, үйл явдлыг нь өнгөт уран зургаар үзүүлсэн ном гаргажээ. Өнөөгийн хүүхдийн номын зах зээлийг Уолт Диснейн гүнжүүд, “Бяцхан одой морь” зэрэг голдуу гадаадын зохиолууд эзэлж байгаагаас  монгол хүүхдүүд үндэсний өв уламжлал, эх түүхтэйгээ танилцах үндэсний агуулгаар дутагдаж байна.

“Хотулун гүнж” ном нь өнгөт 15 уран зураг, Хубилай, Өгөөдэй хааны ургийн бичиг, буддаг зураг зэргээс бүтжээ.

Хотол цагаан гүнж нь өрнө, дорнын түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан Өгөдэй хааны удмын алтан ургийн гүнж юм.

Хотол цагаан Сарангэрэл гүнжийн тухай Италийн аялагч Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” ном, Персийн түүхч Рашид Ад дин тодорхой бичиж үлдээсэн байдгаас гадна, Италийн агуу хөгжмийн зохиолч Пуччини “Турандот гүнж” дууриа түүний тухай домгоос сэдэвлэн бүтээсэн байдаг.

Хотол цагаан гүнж нь эцгийнхээ хамт олон дайн тулаанд эрэлхэгээр тулалдаж, дайсны цэргийн дундаас амьд хэл олзлон ирдэг, эрчүүдтэй агт мориор бооцоо тавьж барилдаад дийлддэггүй энгүй хүчтэй бүсгүй байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин