Япон улсад болсон “Нобелийн шагналт” эрдэмтдийн анагаах ухааны эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт манай улсаас залуу эрдэмтэн О.Нандин-эрдэнэ, Т.Атарсайхан нар амжилттай оролцоод эх орнодоо ирлээ. Тус хэлэлцүүлэгт нийт 22 орны 106 эрдэмтэн, судлаач нар оролцсоны 26 нь Япон улсын эрдэмтэд байсан аж. Хэлэлцүүлэгээр “Хоол хүнс”-ний асуудлыг хөндөн авч хэлэлцсэн бөгөөд 2050 он гэхэд хүнсний хомсдолд орно гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эрдэмтэд ирээдүйд хүнсний хомсдолд орохгүйн тулд хөдөө аж ахуйн салбарыг хэрхэвч орхигдуулж болохгүй гэдгийг санууллаа.
Нандин-Эрдэнэ: Япон улсад эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт ороод би маш их туршлага, мэдлэг хуримтлууллаа. Гуравдугаар сарын 10-15-нд болсон уг тэмцээнд 106 эрдэмтэд оролцож биднийг багт хуваан ажиллуулсан. Атарсайхан бид хоёр өөр багууд болж нэг нэгэнтэйгээ уулзах ч завгүй өнгөрөөлөө. Тэнд олон орны эрдэмтэдтэй уулзаж, санал солилцож, зарим эрдэмтэдтэй удахгүй Монголд ирж сургалт хийхээр ярилцсан үр өгөөжтэй арга хэмжээ болсон. Олон орны эрдэмтэдтэй мөр зэрэгцэн энэ нэр хүндтэй хэлэлцүүлэгт оролцсондоо баяртай байна.
Б.Солонго


Сэтгэгдэл байхгүй байна