• Эхлэл
  •    Анагаахын сургуулийн 102 оюутан тэтгэлэг авлаа

   Анагаахын сургуулийн 102 оюутан тэтгэлэг авлаа

2018/03/27

Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудад “Захирлын нэрэмжит” тэтгэлгийг жил бүр хоёр удаа олгодог билээ. Урлаг спорт, сурлага амжилтаараа бусдыгаа манлайлсан 102 оюутанд 50 гаруй сая төгрөгийн тэтгэлгийг гардуулах ёслол өчигдөр боллоо. Энэ талаар АШУҮИС-ийн захирал академич анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатараас тодрууллаа.

-Нийт хичнээн оюутан тэтгэлэг авч байгаа вэ?

-АШУҮИС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаас 2015 онд шийдвэр гаргаж, шилдэг сайн оюутнуудад тэтгэлэг олгодог болсон. Өнөөдрийн байдлаар 630 оюутанд 550 сая төгрөгийг олголоо. Тэтгэлэг олгож байгаа нь шилдэг сайн мэргэжилтэн болох ёстой шүү гэж оюутнуудаа урамшуулж дэмжиж байгаа хэлбэр юм. Санхүүгийн бодит дэмжлэг олгосноор сургалтын чанар дээшлэх, сурлагын өрсөлдөөн дээшлэхэд бодитой үзүүлэлт болж байгаа нь харагдаж байна.  Цаашид энэхүү тэтгэлэгт хамрах оюутны тоог нэмж, хэмжээг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.

-Тэтгэлгийн хэмжээ хэд вэ?

-Оюутны тэтгэлгийг жил бүрийн гурав, аравдугаар сард олгодог. Сайн сурдаг оюутнууд жилдээ хоёр удаа тэтгэлэг авах бололцоотой. Тэтгэлгийн хэмжээ 500 мянган төгрөгөөс 1.5 сая төгрөгийн хэмжээтэй олгодог. Хэрвээ маш сайн суралцаж чадвал нэг оюутан жилдээ 3 сая төгрөгийн тэтгэлэг авч чадна. Тэтгэлэг хүртэж буй оюутнуудын сурч боловсрох эрмэлзэл нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт чанартай мэргэжилтэн болж төлөвшихөд чухал үзүүлэлт болж байгаад баяртай байна гэв.

Б.ОДМАА

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    B zahiraltai amralt hessen ohiduud golduu avaad bdag tetgeleg biluu?
    2018 оны 03 сарын 28
  • Зочин
    shalguur n yu yum be dee.
    2018 оны 03 сарын 28