• Эхлэл
  • С.Баярцогт, М.Энхсайхан нар зангиагаа зүүгээд АТГ руу

С.Баярцогт, М.Энхсайхан нар зангиагаа зүүгээд АТГ руу

2018/03/27

“Ройтерс”-т гарсан мэдээний дагуу 24 цагийн дотор намаасаа С.Баярцогт “Харин ч Швейцарийн прокурорын байгууллагатай хамтран энэ асуудлыг шалгаж байгаад харин ч баяртай байна. Олон жил үргэлжилсэн эргэлзээг тайлах. Би хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандана” гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр 2013 онд царцаагдсан гэх Швейцарь дахь дансанд танил бизнесмэний зээлсэн мөнгө байсан гэж мэдэгдсэн. Үүний араас мэдээж хэний мөнгө байж болох талаар таамаг дэгдэж, хэд хэдэн хүний нэрийг “дэвшүүлсэн”.

Үүнд “Петровис”-ийн захирал Ц.Оюунгэрэл, MCS-ийн Ж.Оджаргал, “Болд Төмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан нар үгүйсгэсэн хариулт өгөөд байгаа. Ийн С.Баярцогтын “сайн найз”-ыг тодруулахын зэрэгцээ С.Баярцогтыг уучлах, бас уучлахгүй байх, зарим нь бүр эчнээ цаазлах янз бүрийн “хөдөлгөөн”-үүд өрнөж, хаврын өдрүүдийг хөгжөөж байна.

Үүний дараа бас нэгэн анхаарал татам эрхэм Элчин сайд М.Энхсайхан Шведээс ирж АТГ-д мэдүүлэг өгчээ. Тэрээр гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд яллагдагчаар татах гэдэг өөр асуудал болохыг онцгойлсон байна. Түүнийг Тавантолгойн гэрээтэй холбогдуулан мэдүүлэг авсан гэж АТГ мэдэгдсэн байна. Тэрээр

Гол нь үнэн зөв мэдээллийг АТГ өгөх хэрэгтэй. Гэрчээр мэдүүлэг авч байгааг яллагдагчаар татсан гэж ойлгуулж болохгүй. Энэ нь авлигатай тэмцэж байгаа хүмүүст өөрсдийнх нь нэр хүндэд ч хор хөнөөлтэй юм гэсэн байна.

Үүнээс гадна Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг мөн шалгаж байгаа гэж өчигдөр АТГ мэдээлжээ. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас мэдүүлэг авсан талаар өмнө мэдээлж байсан билээ.

Эрдэнэт-Д.Сугар

АТГ-гаас өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Эрдэнэт” үйлдвэр, Жаст компанид батлан даалт гаргаж, зээл авсан асуудалд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нараас байцаалт авсан. Мөн Ш.Батхүүтэй холбоотой хамаарал бүхий өмч хөрөнгө, сэжиг бүхий хөрөнгийг бага үнээр худалдсан, бэлэглэсэн сэжигтэй үйлдлүүдийг илрүүлж, шалгаж байгаа. ТЭЦ-4-ийн захирал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтны хувьд бусдаас авлига авсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна гэжээ.

 “Алтжин” компанийн захирал Г.Алтанг өмнө нь дуудаж байцаалт авсан. Шаардлагатай бол дуудна гэжээ

-Увс аймгийн нутагт Хотгор шанагын уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байна. Энэ асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр тайлбар мэдүүлэг авсан.

18 удаа дуудагдсан Д.Гантулга

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингүй хэргээр шалгаж байгаа ч ирж мэдүүлгээ өгөхгүй байгаа учраас албадан саатуулж магадгүй гэгдэж байсан. Д.Гантулгыг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар түүнд нийтдээ 18 удаа хандсан. Ингээд түүнийг баривчлах санал хүргүүлсэн боловч Гэвч Баянзүрх дүүргийн шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна