Өмнөх ярилцлагыг ЭНД дарж уншина
-Таны дараа С.Батболд Үйлдвэр худалдааны сайд болсон билүү?
-Биш. Манай Даваадорж байсан. тэгээд дараа нь Д.Зориг болоогүй юу. Д.Зориг энэ С.Баярцогт нар нийлээд л нэг том долларын цаас барьчихаал гэрээн дээр гарын үсэг зурна гээ л байсан даа. Даваадорж бол манай намын хүн байсан.
-Дашдоржийн Зоригт тийм ээ?
-Сү. Батболд болон түүний ах нь. Тэдний холбоотой бизнес, эдийн засгийн холбоотой нөхдүүд бүгдээрээ оффшор данстай нь дэлхий даяар илэрхий болчихоод байна л даа. Гэтэл дахиад л энэ хүнийг өмгөөлөөд л байдаг. Ийм тогтолцоог яах ёстой юм бэ?
-Аргагүй шүү дээ. Ардын намыг тойроод ардчилсан спутник эргэлдэж байна. Тэгээд түүгээрээ хамгаалчихсан юм чинь яаж шийдэх юм бэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Шийдэхгүй шүү дээ. Өөрийгөө яланд унагаагаад, шоронд хийдэг хүн энэ ертөнц дээр бий юу. Байхгүй. Тийм учраас УИХ-д үхэн хатан хөрөнгө мөнгө зарж байгаад өөрсдийхөө хүнийг оруулж ирж байгаа шүү дээ. Бензин колонкод түгээгч байсан хүнийг гаргаж байна. Гэхдээ хэдхэн хүнийг гаргаж болохгүй гэнэ. Жаргалсайханыг ч байдаг юм уу тиймээ. Юманд хууртагдахгүй, хулхидуулахгүй, чанга байр суурьтай ийм хүмүүсийг ямар ч хамаагүй үнэ цэнээр битгий гарга л гэнэ.
-Та Ардчилсан намыг спутник гээд байдаг. Та өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвших гэж оролдсон шүү дээ.
-Би Ардчилсан намыг ашиглая гэж бодсон. Би бас улстөрч шүү дээ. Нас зүс, цаг хугацаа яваад байна. Энэ бузар булхай болсон болоогүй юмнууд шийдэгдэхгүй байна. Тийм учраас би ерөнхийлөгч болоод шийдье гэж бодсон чинь Ардчилсан нам маань ерөөсөө ч шинэчлэгдээгүй нөгөө л нэг хэдэн лагаа хулгай хийдэг хуйвалддаг, хэрэлддэг, зодолддог тэр бүтцээрээ л байлээ. Тэгээд л би хаясан. Угаасаа шинэчлэгдэхгүй юм байна. Түүнээс биш би Ардчилсан намыг долоогоод ч юм уу юм гуйх гэж очоогүй ээ. Бас хөгтэй тэнд чинь очоод бас таван цаасаа төлнө шүү дээ. Тэрэндээ бол эд чинь аягүй гарамгай.
-Тухайн үед та Бүгд найрамдах намаасаа гарчихсан байсан уу, гараагүй байсан уу?
-Гараагүй байсан.
-Тэгсэн хэрнээ Ардчилсан нам дээр очиж гишүүнчлэлээ сэргээсэн юм уу?
-Тийм. Яг гарья даа. Тэр намд оръё. Энэ намыг, энэ улс төрийг шинэчлэе, сэгсрэе гэж бодсон. Өнөөдөр бол энэ нууц биш. Ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын удирдах хүмүүс Монгол улсын хамгийн баян хүмүүс. Гэхдээ тэд хэзээ ч бизнес хийж үзээгүй, хувийн аж ахуйн ажил хийж байгаагүй. Яаж тэр их хөрөнгийн эзэн болсон бэ. Яагаад энэ том том банкны ард эд нар байх ёстой юм бэ. Яагаад энэ хувьчилсан аж ахуйн нэгжүүдийн ард тэд байна? Тийм учраас энэ 2 нам бие биеэ яаж ч чадахгүй. Барьцаанд байж байгаа юм чинь. Өө чи намайг ингэвэл би чамайг тэгнэ шүү гээ д
-Яг л тэгж харагддаг л даа. Таны Б. Жаргалсайхан гээд фэйсбүүкт нэг хаяг байна. Тэр таны хаяг мөн үү? “Жаст”-ын Батхүүг шоронд үхүүлж болохгүй ээ гэсэн айхтар юм бичсэн. С.Баяр, С.Баярцогт нараар туг тахиж Оюутолгойн гэрээг засах боломж бүрдлээ гэж бичсэн. Энэ таны хөтөлдөг хаяг мөн үү.
-Мөн мөн.
-Тэгэхээр итгэж болох юм байна, тийм ээ? “Жаст”-ын Батхүүг шоронд үхүүлж болохгүй гэсэн сонин өнцөг гаргаж ирсэн л дээ?
Би яахав Батхүүг хувь хүний үүднээс мэднэ, танина. Их зөөлөн, уг нь их аятайхан залуу. Жоохон өглөгч цайлгандуу. Гэхдээ бизнэсмэн биш. Би Дундговьд алтны орд ухаж байхад нь уулзаад хэлж байсан.
-Мянганбаяраас авсан орд уу?
-Мянгарбаяр бол зүгээр л хулхи данзан шүү дээ. Хулгайч, хулхи. Баахан лиценз цуглуулаад тэрийгээ дамлаж зарж мөнгө олно гээд энэ хэдэн банкуудыг бүгдийг нь сэгсэрсэн. Одоо тэр явахгүй байх л даа. Гэхдээ асар их хөрөнгөөр хохирч байгаа байхгүй юу. Яг тэр ордыг нь Батхүү ухсан. Тэгээд нөгөө алт нь гараагүй юм чинь яахын. 30-40метр хөрс онгичоод шатсан. Дэндүү томоор, том юм хийгээд их мөнгө олоод өрөө төлчихнө л гэж бодсон юм байлгүй дээ.
За нөгөө талаар манай төрийн өмнөөс хэн нэгэн аж ахуйн байгууллагад төлбөрийн баталгаа гаргахын тулд Засгийн газар кабинетээр хэлэлцэх ёстой. “Совет”-аар шийдсэн ч манайх 51 хувь шүү дээ. 51 хувь чинь Ч.Ганзоригийн өмч биш шүү дээ. Монголын төрийн өмч. Тэгэхээр Монголын төрийг Засгийн газар төлөөлж менежмент явуулж байгаа юм. Тэгэхээр тэр хэдхээн хүний хүрээнд ярилцаж тохиролцоод бизнес хийж, хувьдаа ашиг олж, хувьдаа идсэн тийм л юм байгаа гэж би хувьдаа харж байгаа. Өнөөдөр айл ухаад ч юмуу эсвэл 5 хүүхэдтэй айлын том нь автобусанд явж байгаад хүний хармаа ухаад ээждээ нэг торонд ганц ширхэг талхаа авч очих гээд 5 төгрөг хулгай хийчихээд 5 жилийн ял авч байгаа.
-10 жилийн ял авч байгаа.
-За битгий тэгж худлаа өсгө. 5 жилийн ял л авч байгаа. Тэгэхэд энэ хүмүүс хэдэн зуун миллиард доллараар нь улс орноо өрөнд оруулчихаад улсын төсвөөр өрөө төлүүлээд явах гэж байна л даа. Энэ хүмүүст яаж хариуцлага тооцох юм бэ. Зөвхөн энэ хүмүүс биш. Өнөөдөр бид “Жаст”-ын тухай яриад байна л даа. 51 хувийг нь барьцаанд тавьчихжээ эд нар. Их хурал тогтоол гаргаж байж, Засгийн газар батлаж байж барьцаанд тавих ёстой. Энэ “Жаст”-ын нөхөр төлөхгүй бол манай “Эрдэнэт” төлнө гээд баталгаа гаргаад ирсэн. Гэтэл үүнийг далимдуулаад нөгөө Ардчилсан нам чинь архирч эхлэж байгаа юм. Цаадуул чинь чоно борооноор гэгчээр 49 хувийг хулгай хийх гэж байсан байхгүй юу. Арилжааны банкинд зээл өгөөд тэр зээлийхээ мөнгийг нэг үл мэдэх мангар бацаанд өгөөд худалдаад авчих жишээтэй. Тэгж болохгүй шүү дээ. Тэрийгээ нуун дарагдуулахын тулд “Эрдэнэт-ийн 51 хувийг барьцаанд тавьчихжээ гээд тэр Ардчилсан намын С.Эрдэнэ дарга үргэлж тэгж ярьж байгаа харагддаг. 49-ийг хулгай хийсэн. Тэр нь баригдсан. Тэрний хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Нөгөө тал ч “Жаст”-ын Батхүү дээр баталгаа гаргасандаа хариуцлагаа хүлээ. 49 хувийг хулгайлсандаа хариуцлага хүлээх хэрэгтэй. Эрүүгийн гэмт хэрэгт байна шүү дээ. Чи нэг хүнтэй явж байгаад нөгөөх чинь хулгай хийчихжээ. Чи ххжууд нь гэмгүй явж байсан. Тэгээд хам хэрэг гээд шоронд орох ёстой биздээ. Тэгвэл эд чинь бүгдээрээ хамсаатнгууд болчихоод байна шүү дээ.
-Хамсаатнууд нь хэн хэн гэж бодож байна, та?
За тэр үед чинь одоо Засгийн газар толгойлж байсан Ч.Сайханбилэг байна. Ерөнхийлөгч байсан Элбэгдорж гуай. Хойноос нь Их хуралын дарга байсан хоёр Энхболд. Тэд хамар доор нь хулгай хийх гээд байж байхад хаана байсан бэ? Тэр үед хараагүй, чих нь сонсохоо байсан юмуу.
-Хэлээгүй гэсэн шүү дээ?
Өө тийм үү. за тэгвэл чихээ сайн ух, угааж бай гэж хэл.
-За 51 хувь дээр Батхүүгийн авсан зээл дээр.
-Батхүүгийн авсан зээлийг одоо хүссэн хүсээгүй төлөхөөс өөр замгүй л боллоо. Нэгэнт шийдвэр гарчихсан. 51 хувиа алдаж болохгүй. Одоо ингээд 100 хувь төрийн мэдэлд ирж байна. Миний санаа бол рдэнэтийн хувьцааг төр 100 хувь эзэмшиж байна. Оюутолгойн 34 хувь энэ хоёрыг нийлүүлээд зэс алтны том компаниа байгуулах хэрэгтэй. Монголчууддаа тарааж өгнө гэдэг бол тэнэг ажил. Олон Улсын хөрөнгийн бирж дээр аваачиж хэрэгтэй. Тэгж байж 100, 200 мянган миллиард доллар босдог юм. Аягүй тэнэг юм ярьж байгаа улс төрчид их байна. Бүр инээдэмтэй энийг ч ингэж тараана, ашиг ингэж тараана гээд л. Дандаа л нэг юм тараах юм ярина. Тэгээд тараасан юм байхгүй. Ард түмэн хөөрхий амьтад горьдоостой. Ингээд л шилний цаанаас модтой чихэр долоолгоод байна. Үүний оронд том мөнгө босгоод ард түмнийхээ нийгмийн асуудлыг маш хурдан шийдэх хэрэгтэй байна. Ажилгүйдэл газар авчихсан байна. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Би бол ийм л бодолтой байна. Энэ хүмүүст харин хариуцлага тооцох асуудал бол та бид 2 ярьсан яриагүй эрүүгийн хуулинд заачихсан байгаа шүү дээ. Аан харин тэр хуулийн дагуу энэ хүмүүсь хариуцлага тооцож чадах уу үгүй юу гэдгийг манай прокурор, шүүгч, Хууль зүйн яамны сайд дээр нь манай ерөнхийлөгч шийднэ. Авлигатай тэмцэх газар бол яахав дээ юм хумыг нь бүрдүүлж өгдөг л газар шүү дээ. Шийдэхийг нь прокурор шүүгч нар нь шийдээд цагаатгахыг нь цагаатгаад явуулчихна хэрэг үүрүүлэхгүйгээр. Тийм учраас энэ асуудал түүгээр л орох хэрэгтэй болох байх.
-С.Баяр, С.Баярцогт нараар туг тахиж Оюутолгойн гэрээг засах боломж бүрдлээ гэсэн байсан. Одоо манай Засгийн газрын гишүүд дугарч эхлэж байна л даа. Оюутолгойн гэрээг зогсоодог тийм маанаг үйлдэл битгий хий энэ бол үргэлжилнэ. Гэхдээ үүнийг сайжруулаад явье гэсэн өнцөг яриад эхлэсэн. Баярцогтоос хойш.
-Оюутолгой шиг хэдэн миллиард доллар эргэлддэг маш олон байгууллагууд дэлхийд бизнес хийдэг. Том, том хүнд үйлдвэрүүдтэй уурхай. Тэд нар дэлхийн санхүүгийн зах зээлээс аягүй том мөнгө босгож байгаа. Тэр ажлуудаа хийгээд төлөвлөгөөтэй явж байна шүү дээ. Одоо бол хийгээд дуусчихсан байгаа. Одоо Монголчуудаас болоод л тэрийгээ өөрчлөх амьтан гарах уу, тэнд. Гарахгүй байх. Энэ бол нэгдэх асуудал.
Хоёрдахь асуудал бол “Оюутолгой”-гийхонд нэг зүйлийг ойлгуулах хэрэгтэй байна. Хэзээ ч үүнээс хойш Монголын дарга нарт авлига өгч, тэдэнтэй хууль зөрчиж хамтран ажиллах хэлэлцээрт орж болохгүй гэдгийг. Өөрөөр хэлбэл, бизнесийн ил тод байдлыг хадгалах асуудлыг би яриад байна. Тэгэхгүй бол яаж байна. Энэ гадныханд манай дарга нар чинь л гүйж очиж энэ болохгүй бүтэхгүй зүйлийг санал болгодог шүү дээ. Надад нэг хэдэн төгрөг өгчих тэгвэл би наадхыг чинь хийгээд өгчихье гэдэг. Ерөөсөө л энэ нөхдүүдийн хийдэг ажил нь тэр. Тэр Бүгд Найрамдах намын Жаргалсайхан их аюултай нөхөр шүү. Тэрэнтэй уулзаж болохгүй гэдэг ч юм уу. С.Оюун хүртэл Канад руу захидал явуулсан байгаа юм чинь. ”Энэ Жаргалсайхан та нарт их дургүй би бол аягүй дуртай” гээд. Зүгээр л жишээ нь. Ингэж л энэ улс орны ажлыг явуулаад байгаад л асуудал байна.
-Та түрүүн “Жаст”-ын Батхүүг бизнесмэн биш гэж хэлсэн.
-Биш биш.
-Би тэрийг бодохдоо ингэж ойлгосон. Тэр цайлган майлган нь тусдаа л юм байгаа биз. Гол нь төрийн өндөр албан тушаалтны дор бизнесээ хийх гэж оролдсон. Энэ бол бизнесмэн хүний чанар биш. Бизнес чинь өөрийхөө горьролоор явах ёстой. Түүнээс биш С.Баярт мөргөж байгаад л зээл аваал хамаг юмаа хийдэг тийм зүйл байхгүй биз дээ.
-Баярт мөргүүлэх ажлыг цаад дарга нар чинь хийлгэж байгаа байхгүй юу.
-Авчраад мөргүүлчиж байгаа юм уу?
-Тийн. Чи бидэнтэй аятайхан байхгүй бол бизнес чинь ч явахгүй дээ. Ингээд тэрийг чинь бас нилээн явуулна. Зээл өгнө чи наад зээлийхээ тодорхой хэдэн хувийг хандив болгож өгнө дөө гэдэг.
-Таныг тэгж байсан уу?
-Би чинь тийм юман дээр хатуу байдаг учраас намайг тойрдог юм шиг байгаа юм. Уг нь тэгмээр л байна шүү дээ. Хоёр жил болоол дарга болчихоод Америкт очиж байшин аваал би бол 100-г авна.
-Тийм ихээр яах юм.
-Яадаг юм. Хойд насандаа сүнс болчихоод очиж хэвтэх ч юм билүү. Ганц байшин ч биш бас нэг сүм авчихна. Үр хүүхдийхээ төлөө ном уншуулж байхаар.
-Тэгэхээр шашин болгоноос авах ёстой юм бишүү.
-Харин тэгэхэд л болох байхдаа тийм ээ. Энэ бол зүгээр нэг том мөсний эхлэл байх л даа. Ялангуяа энэ авлига, хулгай, луйвар хуучин комунист орнуудад их түгээмэл байсан. Жишээ нь ОХУ. Бараг триллион доллар гаргачихсан байна гэж байна. За хятад улс бас хэдэн зуун миллиардаар нь. Нэг цэргийн генералийг баривчлаад грашнаас нь 10 сонсмол юань зөөж байна гэж байна шүү дээ. Шингээх газар байхгүй байна шүү дээ. Хуучин комунист орнуудад төрийн эрхийг аваад хулгай хийдэг нэг ийм ёс зүй байна. Өнөөдөр манайд хяналтын тогтолцоо гэж бүх юманд байхгүй. Санаатайгаар хийсэн байхгүй юу тэрийг.
Жишээ нь: төр бол өөрийхөө өмчин дээр менежментээ авч явах ёстой, Засгийн газар, олон суудал авсан нам нь. Тэр менежмент явуулж байгаа газар нь олон нийтийн байгууллага, сөрөг улс төрийн хүчин хяналт тавьсан бол эд ингэж хулгай хийж чадахгүй. Тэрийг хуульчилж гаргахгүй байгаа юм чинь, өөрсдөө менежментээ зохионо, өөрсдөө хяналт тавина.
Надад одоо сүүлийн үед нэг юм таалагдахгүй байгаа. Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийг миний мэдэхийн 10-аад жил ярилаа. Тэгсэн чинь сүүлд нь явж явж 400 сая доллараар хийх гээд булаацалдаад байж байвал яах уу. Сайн ярих юм бол нано технологи орсон газ, цахилгаан гаргаж аваад хийсэн үйлдвэр бол үсрээд 70-80 сая доллар болох байх. Тэнд чинь хэдэн бассейн л барина шүү дээ. Тэгээд хэдэн филтер хэдэн нацос тавина. Дээр нэг резинэн дээвэр хийнэ тэндээс гарсан хийг хурааж аваад метаник хийнэ, цахилгаан гаргаж болно тэгээд хэдэн бактери авчирж үржүүлнэ. Дулаан орны бактери бол манайд идээшихгүй. Тэгэхээр Сибирийн хүйтэнд байгаа Оросуудын гаргасан бактерийг авчирж тэрлүү хийж тэрийг идэж байж боловсруулдаг. За магадгүй дараагийн асуудал тэндээс бордоо гаргах ариутгах ёстой.
Ийм энгийн өөрсдөө хийчих юмыг заавал 400 саяаар тендер зарлаад байна шүү дээ. Яг ажлын зардал 100 сая үлдсэн 300 сая нь авилгад явчихлаа.
За дараагийн нэг ажил цахилгаан станцууд. Толгойтой хүн болгон цахилгаан станц барина гээд авчихсан. Тэгтэл өнөөдөр 100 0мг хүчдэлтэй цахилгаан станц бол 4-5 миллиард доллар болно. Тэр 4-5 миллиард долларыг нэг Дондог гээд нүүрсний лифензтэй нөхөрт өгөхгүй байхгүй юу. Засгийн газар баталгаа гаргаж байж авна. 2т- ер нь дэд бүтцээ гадныханд өгөх хэрэг байна уу. Бид чинь цөөхөн хүн амтай шүү дээ. Одоо Багануурь цахилгаан станц барина гээд л галзуураад байна. Энэ бол хамгийн буруу. тэр гэрээг авч үзэх хэрэгтэй. За хэн ч барьж болно. Хятад, Америк, Герман. Бариулж болно. Бариад дууслаа 100 хувь манайд эрх нь орж ирэх ёстой. Өр болохгүйгээр. Хятад цахилгаан станц барьж байвал манайхаас эрчим хүч авах уу, авахгүй юу үүнийг шийд. Бид өнөөдөр 1000мг хүчин чадалтай байна. Дахиад 1000-ыг тавибал хоёр дахин нэмэгдэж байна.
-Оюутолгойн цахилгаан станц барина гээд өчнөөн жил болж байхад юун дахиад цахилгаан станц барина гэдэгт бол итгэхгүй л байна шүү.
-Хятадууд барина гэж байна шүү дээ. Биднийг ингээд өрөнд оруулаад байна. Тэгсэн нэг өглөө босоод ирсэн Тажикстан шиг за одоо Өмнөговио өгчихдөө яршиг та нар өрөө төлж дийлэхгүй юм байна гэх вий дээ.
-Тэгэхгүй л гээд байгаа шүү дээ. Таныг тэгж ярилаа гээд тэнэг, мангар л гэх байх даа. Хэзээ ч тэгж өрөнд газар нутгаа алддаггүй юмаа гээд цэцэрхээд байна л даа?
-Хятадууд Оросоос газар нутгийг нь авах гээд л дайн өдөөж байсан түүхтэй улс шд. 70 хэдэн онд байна уу Вьетнам руу дайрч байсан түүх байна шүү дээ. ӨМӨЗО-д 30 сая хятад, манайх 3-хан өвөр монгол байж байна. Авахгүй, авахгүй гэж байснаа 30 сая Хятад манайд ороод ирвэл бид нар одоо хаачих вэ?
-Хятад чинь өөрийн хөрөнгө байгаа газар хамгаалах шууд цэрэг оруулах хуультай тийм ээ?
-Том орнууд бүгдээрээ тийм хуультай. Тийм учраас том зээлүүдийг бид Хятадаас авах ёсгүй. Хятадтай бид сайн түншийн харилцаагаараа явна. Гэхдээ Монгол улсын эрх ашиг гэж бий. Манай дарга нар одоо ч гэсэн Бээжин рүү очоод л үнэгүй хоолонд ороод л бэлэг аваад л саунд суугаад л байдаг юм байна лээ. Гэтэл Монголд одоо яагаад хорт хавдар янз бүрийн өвчин газар аваад байна. Яагаад энэ олон залуучууд үхээд байна. Тятадын асар их химийн бордоогоор ургуулсан маш хүнд металийн агуулгатай хүнсний ногоог хуулиар бүр орж ирэхийг нь хорих хэрэгтэй байна. Эрүүл ахуйд нийцэхгүй байна. Тэгээд өөрсдийн энэ ногооны салбарт хэдэн төгрөг өгөөд эрүүл ногоо идэж болно.
-Уг нь тэгмээр л байгаа юм?
-Уг нь тэгмээр л байгаа юм гэж. Таны тэр дэмжиж гүйгээд байсан Баттулгадаа хэлэх хэрэгтэй шүү дээ. Хүнсний ногоог эрүүл байлгая өөрсдийн зүйлийг дэмжье гээд.
-Та ч гэсэн дэмжих ёстой. Та ингэж ярьж байгаа хүн. Бид хоёрын үзэл бодол нэг л байна.
-Би энд ингээд суугаад ярьж байна гэдэг чинь дэмжиж байгаа хэрэг биш үү.
-Тийм байна.
-Дэмжинэ гэхээрээ очоод долоохыг хэлж байгаа юм биш шүү дээ. Манайхан нэг дарга харахаараа очоод долоодог юм байна лээ. Цүнхийг нь барьж гүйгээд, пальтог нь гөвөөд аманд нь хоол цайг нь зажилж хийж өгөөд л.
-Жишээ нь шувууны ханиадтай газраас УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын эхнэр нь дэгдээхэй импортлоод оруулаад ирж. Түүнийгээ хил гааль дээр шалгалтгүй оруулна гэж дайраад Солонгос улс бичгийг нь хийгээд өгчихсөн “Та нар дуугүй оруул” гэж атмандаа л. Манай хүнсний аюулгүй байдал ийм л байна шүү дээ?
-Хүнсний ногоог одоо хорих хэрэгтэй. Одоо гадуур маш их аж үйлдвэрийн бараа байна л даа. Хувцас хунар гээд л. Боль л доо, тэрний татварыг нэм. Ганзагаар бараа зөөхийг болих хэрэгтэй байхгүй юу. Гааль дээр татваргүй өдөр шөнөгүй юм гаргаж байдаг. Дэлгүүрүүдээр нь дүүрэн Хятад, Солонгосын үнэ хямдарсан хог. Тэгтэл манай эмэгтэйчүүд хүүхдээ тэжээж чадахгүй ажилгүй байна. Яагаад бид өөрсдөө хувцсаа хийж болохгүй гэж. Даавууг нь оруулж ирье хувцас хийгээд өмс. Хувцас нь татвартай даавуу нь татваргүй байдаг. Тэгэхийн бол энэ хүмүүс ажилтай болно. Өнөөдөр цагдаа, хүчний байгууллага бүгдээрээ хувцсааХятадаас авч байна. Яагаад дотооддоо хийгээд өмсөж болдог юм бэ. Дотоодоос авч болох зүйлийг Хятадаас аваад байгаа тэр их хуралын дарга нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. 5,10 жилийн ял оноох хэрэгтэй. Тэгэх юм бол бидний гадагшаа гараад байгаа мөнгө бид нарт үлдэнэ гэж ойлгох.
-Яаж энэ залуусыг ажил хийлгэх сонирхолтой болгох вэ?
-Цалингаа нэмэх хэрэгтэй. Дээр нь яаралтай Хөдөлмөрийн хуулиа чангатгах хэрэгтэй. Өнөөдөр нийтээрээ ядуу гэж яриад байгаа боловч ажил хийж байгаа нэг ч хүн алга. Ер нь одоо нийгэмд учраад байгаа энэ асуудлыг нийгэм, улс төр, эдийн засаг гээд системээр нь өөрчлөхгүй бол зөвхөн жижиг, жижиг засвар хийгээд байвал үр дүн гарахгүй. Хүмүүс хүүхдүүдээ дээд сургууль нэртэй хулхины диплом өгдөг газар аваачиж өгдөг.Хүүхдүүд нь сурсан сураагүй хоёрын хооронд мөнгө зарж байгаад диплом авчина. Диплом аваад би аягүй мундаг ухаантай учраас би даргын ажил хийх ёстой гэж бодоод байдаг. Тэгээд зүгээр л аж ахуйн нормын хөнгөн үйлдвэрийн ажил хийх сонирхолтой хүнгүй болчихсон. 3 сая цөөхөн хүн амтай орон 170 мянган оюутан бэлтгэж төгсгөж болохгүй байхгүй юу. Энд бас порпорци байх ёстой шүү дээ. Яахав, социализмийн үед дарга болохоор бусдаасаа илүү амьдралтай байсан байхгүй юу. Орон сууц авчихдаг, арай жоохон өндөр цалинтай гадаадруу бас нэг явчихдаг. Одоо үед бол тийм зүйл байхгүй шүү дээ. Хэн их мөнгө олж байна тэр нь л сайхан амьдрах тийм боломжтой нийгэмд амьдарч байгаа байхгүй юу. Зарим нь социализмаа санагалзаад яаж дарга болох вэ гээд яваад байдаг.
-Шударга ёс гэж байхгүй байгаа байхгүй юу. Өнөөдөр үхтлээ гутал оёж байгаа хүн сайхан амьдрахгүй байна. Яагаад гэвэл импортын гутланд алуулчихаж байна. Тэрийг нь хэн ч дэмждэггүй?
Тэгэхээр ийм байна. Хоёулаа системтэй ярьчихья. Утаа ядуурал гээд хэдэн жил ярилаа. Яг бодитой өнөөдөр яриад маргааш хэрэгжих зүйлээсээ эхлээд ярих хэрэгтэй. Энэ гэр хорооллын иргэд хөдөө амьдрая гэж бодсон хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд 200 ямаа, нэг портер, 4 ханатай гэр, нэг хөргөгч, нэг нарны баттерей өг. За тэгээд бүртгэл явуулье. Миний ойлгож байгаагаар энэ гэр хорооллын 30 хувь нь гарна. Тэр хүмүүс ажилтай, өмчтэй боллоо. Харин малаа маргааш нь алж идчихээд буцаад ороод ирэв ээ, тэгвэл шоронд орно шүү гээд гэрээн дээрээ тохирчихнл. Нөгөө талд энэ хувийн баахан хулхины сургуулиа хааж хаячаад хэдэн сургуулийг л үлдээнэ. Багшийн дээд, цэргийн дээд сургуулийг Багануур луу нүүлэе. Тэнд сайхан цэргийн палигоно байж байна. Тэнд бас хүйсийн тэнцвэрийг хангах гээд байна шүү дээ. Тэр Хөдөө аж ахуйн дээд зайсанд юу хийж байгаан. Тэнд чинь нэг тугалтай үнээ, тахиа өндгөлөхгүй газар шүү дээ. Тэнд төмс тарьж болохгүй. Тэгэхээр тэр Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Дархан луу явуул. Дархан манай газар тариалангийн төвд байдаг хот болох ёстой байхгүй юу. Тэнд жижиг мини трактор, бордоо үйлдвэрлэе гээд л янз бүрийн ажил хийж болно. Цагдаагийн сургууль бас Дархан. Энэ хотод юу хийж байгаа юм0 Баахан цагдаа нар. Би өглөө ингээд харж байхад Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнуудын 80 хувь охидууд байлээ. Тэгэхээр нөхөр нь цагдаа авгай нь аграномич болж байгаа биздээ. Гоё гэр бүл болно. Улаанбаатарт үлдэх сургууль бол Анагаах, МУИС, Хөгжим бүжгийн колеж болно. Тэгэхээр энэ хотын бөглөө байхгүй болно гэсэн үг. Утаа 60 хувь буурна. Үлдсэн 40 хувийг байшинд оруулах асуудал. Өнөөдөр энэ барилгын нөхдүүд луйвар хийж байна л даа. 1мкв-ийг 500 мянган төгрөгөөр барьж байгаа шүү дээ. Тэгэхэд 2500-гаар зарах гээд улайраад байгаа байхгүй юу. Тэр зөрүү мөнгөнд юу ороод байна вэ гэдэг ойлгомжтой. Банкны зээлийн хүү, авлига, тусгай зөвшөөрөл. За тэгээд нөгөө барилга барьж байгаа нөхөр хэдэн цаас зээлчихээрээ авгайгаа дагуулаад гадаад явна шүү дээ. Юм үзэж нүд тайлна. Авгайдаа нэг машин, охиндоо нэг машин, өөртөө нэг машин авна. Охиндоо нэг байшин өөртөө лагертаа нэг амбаар барина ингээл нөгөө мөнгөө үрээд хаячина. Гэтэл нөгөө байшингууд нь зарагдахгүй. Зүгээр энэ арилжааны банкууд Монгол улсын хөгжлийг дээрэмдэж байгаа байхгүй юу.
-Та ингэхэд оффшортой юу?
-Байхгүй.
-Яагаад оффшоргүй?
-Би хулгай хийдэггүй учраас надад илүү хулгайн хармаа хэрэггүй. Надад нэг төгрөгний ч оффшор байхгүй. Та шалгаж болно. Та чинь шалгахдаа их сайн. Ингээд 3 миллиард доллартой тэнцэх өртэй хэвтэж байна шүү дээ. Банкны судалгаа хийхэд хамгийн муу банкаар Голомт банк, Худалдаа хөгжлийн банк шалгарсан. Яагаад гэхээр том том зээлүүд гаргасан. Свопын зээл ихээр гаргасан. Свопын зээл гэдэг чинь өдөрт нь олгодог зээл шүү дээ. Хэрвээ энэ банкууд байхгүй болвол манай улс дампуурна. Энэ бүгдийг Монгол банк олонд ил болгохгүй дараад байна. Энэ бас шударга биш байна шүү дээ. Харин ч ил гаргаад банкуудаа аврах ёстой байхгүй юу. Тэр муу өр зээлүүдийг нь шударгаар илчлэх ёстой. Үүнийг нууснаар хариуцлагагүй байдлыг улам өөгшүүлээд цааш нь явуулж байгаа байхгүй юу.
-Түрүүний таны ярьсан яриа их аятайхан санагдаад. Орлогыг нэмэх эх үүсвэр нь юу вэ. За импортын бараанд тодорхой хэмжээний хаалт тавь гэж хэлсэн тиймүү. Уул уурхайг бол төрийн том компани бариад Норвегийн жишгээр явж болно. Өөр яаж орлогыг нэмж болох вэ. Орлого нэмэгдвэл ажлын байр нэмэгдэнэ гээд байна шүү дээ?
-Дээр дооргүй хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх ёстой. Үүнийг шийдэхгүйгээр бид орлогын тухай яриад хэрэггүй байх. Ингэж замбараагүй их мөнгө цацахаар л ийм болоод байгаа байхгүй юу. УИХ-ын тогтолцоонд сууж чаддаггүй нусаа наамалдагууд хүчээ хийж байна. Ном сонин уншаагүй нэг муу бензин түгээгч яаж байна бас нэг дуучин тэнд монгол дээлээ өмсөөд л шоу хийж байна. Ер нь монгол хүний амьдрал 50 дөхөж байж төлөвшдөг юм байна. Тэр болтлоо данхалзаал нөгөө Чингисийн удам шүү дээ гээл савсганаад л байдаг. Жоохон хор нь дарагдаад гэр бүл хувийн амьдралаа жүгшрүүлчихээд УИХ-ын гишүүн болох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ арай болохгүй. Гэрээ өөд нь татаагүй хүн яаж төрөө өөд нь татахав дээ. Монголд бас үнэн зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Энэ асуудлуудыг энэ хууль зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Дараагийн асуудал хэрвээ Бүгд найрамдах нам сонгуулиар 65 суудал авсан бол бид нийгэм, эдийн засгийн амьдралыг орвонгоор нь өөрчлөх байсан. Тэрний хариуд би нэг зүйлийг баталгаатай хэлчихье. Дундаж цалин 2,5 сая, тэтгэвэр сая төгрөг болно. Тийм боломж байгаа. гэхдээ би танд хэлэхгүй. Та очоод нөгөө Баттулга ч юмуу Бат-Үүлд ч юмуу хэлчихнэ. Тэгээд нөгөөдүүл нь ойлгохгүй буруу хэрэглэнэ. Яагаад гээч би аж үйлдвэрийн хууль гаргаад аж үйлдвэрийн паркийг Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт бий болгоё гэсэн чинь говьд аж үйлдвэрийн парк байгуулах гээд явсан хүн шүү дээ. Миний тэр санааг авч байгаад. Тэгээд би үүнийгээ өгч чадахгүй.
-Та гэхдээ нуугаад байвал амжилтанд хүрэхгүй шүү дээ.
-Би нуугаагүй. Үнэнгээ л хэлж байна шүү дээ.
-Та надаас нуугаад байгаа юм чинь ард түмэнд тайлбарлах ёстой шүү дээ. Тэгж байж л танай намыг сонгоно шүү дээ.
-Тайлбарлахгүй ээ. Ард түмэн сонговол хэрэгжүүлнэ. Сонгохгүй бол хэрэгжүүлэхгүй уучлаарай. Түрүүчийн сонгуулиар би ёстой явж явж царай алдаж байж нэг суудал авлаа шүү дээ. Намайг гарахаар бүгдээрээ дайрдаг байхгүй юу. Улаан, ногоонтойгоо нийлээд. Яг тэр үед хоёр нам тэнцээд би голд нь ганцаараа болчихгүй юу.
-Та бүр сайд болсон биздээ.
-Сайндаа ч сайд болоогүй. Надад хайртайдаа сайд болгосон гэж бодоо юу. Үгүй байхгүй юу. Би ороогүй бол тэр Засгийн газар эвлэн найруулагдахгүй байхгүй юу. Дараагийн асуудал би тэр сонгуулиар телевизороор ТВ-5-ийн Сарантуяа билүү одоо УИХ-ын гишүүн хүүхэн бас, Дагиймаа гэж хүүхэн хоёрт ярьж байсан. Төрийн албан хаагчийн цалинг 300 доллар болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр хүмүүс 50 доллараар ажил хийж гэр бүлээ авч явах ямар ч боломж алга байна гэж. Тэгэхэд “Тийм боломжтой гэж үү дээ. Болохгүй ээ болохгүй, тийм мөнгө байхгүй” гээд байсан. Уучлаарай би Засгийн газарт орсон. Хамгийн түрүүнд Засгийн газрын гишүүн болоод Энхболд ерөнхий сайд байсан. Хэдүүлээ одоо хийхүү гэсэн. Зам барьхуу, цэцэрлэг барьхуу гээл байсан би үгүй ээ үгүй. Хүн явдаггүй зам, хүн үйлчлүүлдэггүй эмнэлэг, хүн ордоггүй цэцэрлэг барьж яах юм гэсэн. Эхлээд хүмүүсээ мөнгөтэй болгоё. Тийм учраас төрийн албан хаагч эмч, багш гэх мэт хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй байна. Хүмүүсийн цалинг нэмэхээр худалдан авалт нэмэгдэнэ. Худалдан авалт нэмэгдэнэ гэхээр татварын орлого чинь нэмэгдэнэ. Тэгэхээр хүмүүсд мөнгө өгөхөөсөө битгий ай. Үүнийг л хийе гээд хийж байсан уу хийсэн. Тэгэхээр одоо миний ярьж байгаа зүйл хэрэгжих үү хэрэгжинэ. 2 сая 500 мянган төгрөг өгнө. Шударга байх хэрэгтэй. 1 доллар 2400 энэ ханшийг хөдөлгөхгүйгээр. Гэхдээ ажил хийж байгаа хүнд л мөнгө өгнө. Ажил хийхгүй байгаа хүмүүсд мөнгө өгч болохгүй. Дээр нь энэ Их хурал төрийн албан хаагч гээл тендер дээр маш их булхай орж байна. Та болохоор жижигхээн хэсэгийг л яриад байна шүү дээ. Тэнд чинь хэдэн 10 миллиард төгрөг гарч яваад байна. Тэрийгээ эрэн сурвалжлаад олж мэдээд хай. Энэ дотоодоос гарч яваад байгаа мөнгийг олоход амархан. Та чинь бас намайг бодвол ерөнхийлөгчтэй хүн шүү дээ.
-Та ерөнхийлөгчгүй юм уу?
Үгүй ээ яахав МУ-ын ерөнхийлөгч л дөө. Гэхдээ би чинь таньтай адилхан өдөр болгон очоод уулзаад байхгүй шүү дээ.
-Би өдөр болгон очиж уулзахгүй л байгаа шүү дээ. Хоёуулаа хамт очиж нэг уулзах уу?
Таныг очиж уулзье гэвэл уулзна шүү дээ. Та чинь дэмжлэг үзүүлээд явж байсан хүн. Монгол банкны клеренгийн төв дээр очоод хэн хаашаа хэдэн төгрөг шилжүүлсэн бэ гэдгийг бүгдийг нь гаргаж ир. Түүн дээр бүгд байж байгаа за юу. Мэдээж 10 миллиард төгрөгийг чинь чимоданд хийгээд гарахгүй шүү дээ.
-Авилгалын мөнгө чимоданаар явдаг гээл Баярцогт хэлж байлээ.
Өө тэр худлаа. Тэр эрин зуун дуусчихсан шүү дээ. Яагаад оффшор данс гэж байдаг юм.
-Тийшээ чимоданд хийгээд бариад очих уу тэ.
Үгүй үгүй. Тэр бол тэнэг хүний үлгэр. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Зүгээр шууд шилжүүлэг хийж байгаа. манай энэ дотоодоос миний мэдэж байгаагаар 2-3 миллиард доллар гарсан байх.
-Жоохон гарсан байх. Клеренгээр орж тооцогдож гарсан мөнгө бол бага л байгаа. юу гээл монголд дансанд хийгээд тэр дансаараа гаргаж байхав дээ.
Нэг юм авна гэсэн нэрэн доор л шилжигдэж байгаа шүү дээ. Бүгдийг нь шалгаад шүүгээд тавьлиц гаргаад тооцвол хэн хэдэн төгрөг гаргасныг тооцоод гаргаад ирж болно. Одоо жишээ нь та бид 2 оффшортой. Тэгсэн чинь та баригдчихлаа. Тэгсэн чинь аан би Жагаагаа авсан юм. Жагаа надруу шилжүүлсэн юм гэнэ. Тэгээд за Жагаа чи энэ мөнгийг хаанаас хэдэн сарын хэдэнд авсан юм алив тэрийгээ нотло гэнэ. Мөнгө гэдэг чинь заавал ул мөр үлдээж явдаг зүйл байхгүй юу. Миний ойлгож байгаагаар одоо бас нэг том санаа зовоод байгаа зүйл бол сүүлийн үед аж ахуй нэгжүүд банкууд гадаадаас том том зээл их авсан. Тэрний ард Засгийн газар, Сангийн яам баталгаа гаргачихсан байгаа. Аягүй бол банк тэр свопын мөнгө Хятадын хөдөө аж ахуйн банкнаас авсан мөнгийг төлж чадахгүй. Тэрэн дээр баталгаа гаргачихсан байвал яаана. 10 саяаас дээш үнийн дүнтэй мөнгийг гадны банкууд заавал Засгийн газраас баталгаа гаргуулж байгаа. Ардчилсан нам 6 миллиард доллар оруулж ирээд байхгүй болчоод байгаа шүү дээ. Энэ мөнгө эрдэнэтийн дараа том сенсаци болж орж ирэх вий дээ. Тэгэхээр хэдүүлээ одоо яаанаа. Асуудал энд байгаа байхгүй юу даа.
-Би таниас нэг ийм юм асууя гэж бодоод. Боловсролтой хүн боловсролгүй хүн 2ын аль нь хулгай хийвэл арай илүү хийдэг юм бол.
Зөв хүн буруу хүн гэсэн асуудал тавьсан нь дээр байх. Багадаа ээжийхээ өвөрт унтаж байсан ээжийгээ их хайрладаг ээж нь ч хүүгээ хайрладаг тийм айлын хүүхэд бол их сайн төлөвшилтэй хүнийг хайрлаж энэрч чаддаг сайн хүн болж өсдөг юм байна лээ. Багадаа ээж аавдаа шоовдорлогдож өссөн бараг гудамжинд шахуу тийм хүүхэд бол хэзээ ч хэнийг ч хайрлахгүй. Тийм учраас хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлэх ёстой. Тэрийг эцэг эх заахаас багш заахгүй. За Баяр ОУ-ын нюанс төгслөө. Би мундаг боловсролтой л гээд байна. Гэвч тэр хүн хариуцлагатай байж чадсан уу. Баярцогт москвад төгссөн байх. Оросын коммунист сургууль төгссөн залуучууд бүгдээрээ хулгайч болчихсон байлээ. Дандаа том том компани толгойлоод. Манайх бас яг тийм болоод байна. Боловсролоос гадна хүмүүсд сэтгэл зүрх шударга ёсыг эрхэмлэдэг ажлыг эцэг эх хийх ёстой байхгүй юу.
-Таны ээж бол их чанд хатуу хүн байсан уу тэ.
Миний ээж бол насаараа хүүхдийн мөрдөн байцаагч хийсэн. Аав маань аюулаас хамгаалах яаманд нягтлан бодогч байсан. Бид нар 5уулаа. Хулгай хийж болохгүй гэсэн шаардлага тавьдаг байсан. Ер нь манай энэ хулгай юунаас эхлэсэн гээч. Би чинь 1990 онд 5-6 сая төгрөгтэй болоод наймаа хийдэг юм байгаа биздээ. Тэгээд мөнгө гуйж ирж туслаач гэсэн болгонд нь туслаал тэгсэн нөгөө өлөн хүмүүс чинь энд атаархаал байсан байгаа байхгүй юу. МАХН дээр нэг яриа болсон. Энэ Жаргалсайхан гэж дийлдэхгүй айхтар дээрэмчин гарах нь манайх намын залуучуудаа дэмжиж бодлогоор хөрөнгөтөн болгох хэрэгтэй юм байна. Тэрний тоонд Сүхбаатарын Батболд байсан. Тэгээд энэ нөхдүүдийг эвдсэн байхгүй юу. Үнэгүй юм авдаг иддэг гэдгийг намын бодлогоор суулгаж өгсөн байхгүй юу.
-Бид 2ын ярилцах цаг өнгөрчөөд байна. Би таниас нэг юм асуух гээд л суугаад байна. Сая харанхуй шөнө болсон хойно хурдан морь уралдууллаа. Баахан хүүхдүүд гэмтээд нэг нь бүр хүнд байгаа гэсэн. Таны бодлоор ингэж уралдуулах нь зөв үү буруу юу.
Морь уралдуулах нь бол зөв юм шиг байлээ. Харин энэ морийг уяж байгаа жишээ нь Батхүү, Энхболд дарга нараас өөр хэн байдаг юм. Эд нарыг өөрсдийг нь дээр нь суулгаад нүдийг нь боогоод тэгээд харанхуй шөнө давхиулах хэрэгтэй. Тэгээд нэг үзэг ямар байх уу. Ер нь бол Монголчууд дэндүү их баярлаж байна. Өдөр шөнөгүй найр наадам баяр. Одоо энийгээ хэзээ болих вэ. Болихгүй бол бид нар маш хэцүү байдалд орно. Баярлаж байх хооронд эх орныг чинь суйлж аваад тусгаар тогтнолоо алдах гээд байна. Тийм учраас энэ баяр наадамд хязгаар тавих хэрэгтэй. Наадамыг 7 сарын 11с 8 сарын 1 хүртэл болгоод тэрнээс хойш ямар ч баяр тэмдэглэхгүй. Хэрвээ тэмдэглэвэл эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй. Цагаан сарыг нэг тэмдэглэ наадам нэг тэмдэглэ тэгээд болоо. Бусад баярыг зүгээр хурал цуглаан концерт үз. Мартын 8 эмэгтэйчүүд сайхан концерт үз л дээ. Яагаад заавал бааранд тэр нэг муу мөстэй коктейл уугаал шар айраг ууна. Хүүхнүүд нь тэгээл хоорондоо ганзага нийлээл орно залуучууд нь байхгүй мөнгөндөө горойгоод. Хүүхдийн баярыг сайхан хамт гимнастик хийдэг тийм болоочдээ. Яагаад заавал архи дарс уудаг юм тэрийгээ болилдоо. Үүнийг энэ Их хуралын гишүүд нь уриалаад байгаа байхгүй юу. Өөрсдөө нээх том том данхайсан дээл өмсөөл өөрсдөө чөрчийсөн туранхай 2 дахин том дээл өмсөөл тэгээл нээх том далбагар малгай тавиал нэг чулуу нүхэлж тавьчаал тэрийгээ бариал даналзаад. Цагаан сараар ууц тавина 14с сар байна ширээн дээр түүнийгээ дараа нь хөшиглөөд цайндаа хийгээд идэж байгаа нөхцөлд хэзээ ч хорт хавдар өвчлөлтөөс салахгүй. Тийм учраас ууц тавьдгаа нэн даруй боль. Ул боов бас байна. Хамаг гурилаа нийлүүлээд бөөгнөрүүлж тавиал. Миний ойлгож байгаа цагаан сар нар мандаж байхад аав ээждээ оч. Хоёр өвдгөн дээрээ сөгдөөд мөргө. Бүтэн жил мөнгөө хураагаад аав ээждээ мөнгөө өг. Тэгээд л болно шүү дээ. Айл хэсээл оймс цуглуулаад явна. Үйлийн үртэй.
Сэтгэгдэл (5)