• Эхлэл
  • Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд төөрчээ

Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд төөрчээ

2018/04/02

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаал өнгөрсөн бямба /2018.03.31/ гаригт Сүхбаатарын талбайд болж, албан бус тоогоор 20 гаруй мянган иргэн жагсаалд оролцож хүчирхийллийг таслан зогсоох, хууль хяналтыг чангатгахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэхүү тайван жагсаалын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган жагсаалд оролцогчдын хүүхдийг түр хамгаалан байрлуулах цэгийг Соёлын төв өргөөнд байгуулж ажиллажээ. 

Тэд төөрсөн хүүхдүүдийг бүртгэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, бэртэл гэмтэл авсан тохиолдолд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд холбон зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллажээ. Мөн жагсаалын үеэр төөрсөн дөрвөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна