Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Т.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн захирал асан С.Бямбасайхан, "Жаст" компанийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн хэлтсийн дарга асан Г.Амарбат яллагдагчаар татах санал гарган 461-р ангид саатуулаад байгаа. Тэднийг үргэлжлүүлэн саатуулах эсэх тухай шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болж байна. Одоогийн байдлаар С.Баярцогт, Т.Ариунсан, С.Бямбасайхан нарыг 30 хоногоор үргэлжлүүлэн саатуулахаар болсон гэсэн мэдээлэл байна. Шүүх хуралд яллагдагчаар татагсад онлайнаар оролцож байгаа аж.
Харин "Жаст" компанийн захирал асан Ш.Батхүүгийн хувьд “Жаст” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хуулийн этгээд мөн эсэхэд лавлагаа авах шаардлагатай гэж үзсэн учир дөрөвдүгээр сарын 17 хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэхдээ түүнийг үргэлжлүүлэн саатуулан хорьсон хэвээр байгаа аж.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
“Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн даргыг баривчилжээ
АТГ:Ч.Сайханбилэгт дуудах хуудас илгээсэн
С.Баярцогт, Ш.Батхүү нарыг баривчилжээ
Сэтгэгдэл байхгүй байна