• Эхлэл
  • “Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн даргыг баривчилжээ

“Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн даргыг баривчилжээ

2018/04/03

“Оюутолгой”-н гэрээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн өрийн асуудлаар таван хүнийг баривчлаад байгаа. Тэгвэл өчигдөр шөнө мөн тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг мөн баривчлан саатуулсан гэсэн мэдээлэл байна.

Тэрээр Стандарт банкинд баталгаа гаргах үед “Эрдэнэт ” үйлдвэрт ажиллаж байсан, үйл явдлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тэрээр

-2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаадах гэсэн. Би өрөөндөө ороод уншиж үзлээ. Уншсан чинь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг түүнд хэлсэн.

Дараа нь Ш.Батхүү гэгч нөхөр гарын үсэгтэй хамгийн арын хуудсыг салгаж аваад, одоогийн яригдаад байгаа баталгаа гаргана гэсэн утга бүхий заалттай 40 хуудастай гэрээн дээр ашиглачихсан байсан нь хожим ил болсон. Би баталгаа гаргахгүй гэсэн утгатай гэрээнийхээ хуудас бүхэн дээр гарын үсгээ зурсан байсан. Нөгөө нөхөр 40 хуудастай хуурамчаар үйлдсэн гэрээн дээрээ хуудас болгон дээр миний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан байсан гэж ярилцлага өгч байсан юм.

Үүнээс гадна "Эрдэнэт" үйлдвэрийн хэлтсийн дарга нарыг баривчлан саатуулж байгаа юм бол яагаад тухайн үеийн захирал Ч.Ганзориг, тухайн үеийн ТӨХ-ы дарга Д.Сугар нарыг саатуулан шалгахгүй байна вэ гэсэн асуулт бас тавигдаж байна.

Ярилцлагыг дор дарж уншина уу

Б.Мөнхжаргал : “Стандарт” банкны өрийг төлөхгүй байх боломж бий


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна