Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санал гаргасан бөгөөд удахгүй санал асуулга явуулна гэж байгаа. Үүнд олон нийтийн сүлжээнд хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Ингээд тэдний байр суурийг хүргэе.
Х.Тэмүүжин
Эцэст нь хаанд дургүй хүнийг цаазла гэх байх даа
Цаазын ял "Хүн нь байхгүй бол асуудал байхгүй" гэхчээр төр хүнээ алаад хариуцлагаас зугтаж байгаа арчаагүй төдийгүй хуурмаг зүйл. Хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөвгүүдийн боловсрол, эцэг эхийн хариуцлага гээд олон зүйлээс анхаарлыг холтгож, цаазлаад асуудлыг шийдчих мэт гэнэн төсөөллөөр олон нийтийг төөрөгдүүлэх юунд хэрэгтэй юм бол.
Бид цаазын ял сэргээгээд, цэргээр төмөр зам бариад ялчихдаг бол Монголд битгийхэл дэлхийд ялчихсан!
Хүүхэд хүчирхийлэгчдийг цаазал. Дараа нь авлигчдыг цаазал. Төд удалгүй тэрслүү үзэлтнүүдийг. Эцэст нь хаанд дургуй хүмүүсийг цаазал гэх байх!
1930-аад оны сүүлийн хагасын хэлмэгдүүлэлт ногоон малгайтнуудаас гэхээс хуульд нь хүн алах ял байгаад, түүнийг нь улс төрийн зорилгоор ашиглах сонирхолтой эх орончид гарч ирснээс үүдсэн нь үнэнд ойр.
Монголын хувь заяа уул нь ихсэн. Монгол Монголоо барьж идэх цаг дууссан баймаар!
Retweeted С.Батзаяа (@batzayased):
Санал асуулга нь Олон нийт дамжсэн гэж дүн гаргана.Гайхах юмгүй.Бүтэн жил ингэх л гэж олны сэтгэлзүйг бэлдлээ.
Retweeted Oyungerel Цэдэвдамба (@oyunlt):
Цаазын ял байсан бол Зоригийн хэрэгт гүтгэгдсэн залуучууд өнөөдөр байхгүй, тэр юу болоод өнгөрснийг бид мэдэх эрхгүй байх байлаа. Цаазгүй Монголд л үнэнийг оройтоод ч болов мэдэж авч болно.
Хийсний дараах шийтгэл нь ЦААЗЫН ЯЛ болохоос
Хийхээс өмнөх сэргийлэлт нь ЦААЗЫН ЯЛ яав ч биш
Цаазын ял бол тоог бодох томьёо нь биш
Цаазын ял бол асуудлыг шийдэх гаргалгаа биш
Бага насны хүүхэд хүчирхийлэгчийн гол криминологи шинж бол гаж дон, араатанлаг шинж, сэтгэлзүйн нөхцөл байдаг. Тийм амьтан цаазын ялтай байсан ч хүчирхийлэл үйлдэнэ. Хүчирхийлэл нь хүчний бус сул доройн илрэл. Хүүхэд ахуй үед нь хүмүүжил олгоогүй бол хүн болсон хойно нь цааз өгөөд ч нэмэргүй
Өнөөдрийн хамгийн сайн мэдээ: ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяраар ахлуусан, Улсын дээд шүүх, Улсын eрөнхий прокурор, Хуульчдын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, МУИС-ийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулаглаж судлаад, Ажлын хэсэгт орсон бүх байгууллагын төлөөлөл 100 хувь санал нэгтэйгээр "Монгол Улс II нэмэлт протоколоос гаргах боломжгүй буюу цаазаар авах ялыг дахин сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй" гэсэн дүгнэлт гаргасан байна.
Монгол Улсын Хууль зүйн яам ийм л бх ёстой. Маш их баяртай байна. Хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийнхээ суурь үнэт зүйлд бүрэн нийцсэн дүгнэлт гарсан Ажлын хэсгийнхэнд бүгдэд нь талархаж байна.
Харамсалтай нь, өнөөдрийн хамгийн муу мэдээ нь "Eрөнхийлөгч уг ялыг сэргээх хууль санаачилна" гэжээ: https://president.mn/?p=2931Х.Баттулга Eрөнхийлөгч болсноосоо хойш хууль санаачиллаа гэж сонсоогүй. Тэгээд түүний эхний санаачлах хууль нь цаазын ял сэргээх юм уу? Эрүүгийн хуулиас энэ ялыг анх халсан УИХ-ыг даргалж байсан З.Энхболд гэж хүн үүнийг бас дэмжээд бгаад харамсаж байна. Энэ хүнд зарчим гэж байна уу?
Цаазын ялыг гурван УИХ дамжиж халсан. Энэ парламeнтад суугаа гишүүдийн олонх ч цаазын ялыг халахыг дэмжсэн. Энэ шийдвэр, Үндсэн хуулийн зарчимдаа үнэнч байна гэж найдна.
Сэтгэгдэл байхгүй байна