• Эхлэл
  • Цасан болон шороон шуургатай

Цасан болон шороон шуургатай

2018/04/04

Өнөөдөр үдээс хойш нийслэл хотод салхи секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуургатай тул дулаан хувцаслаж гарахыг нийслэлчүүддээ анхааруулж байна.

Мөн Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна