• Эхлэл
  • БНХАУ-тай боловсролын салбарт хамтарч ажиллана

БНХАУ-тай боловсролын салбарт хамтарч ажиллана

2018/04/11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНХАУ-д энэ сарын 8-12-нд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар нийт 11 баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж зэрэг санамж бичигт гарын үсэг зурлаа. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо.

Эх сурвалж: БСШУСЯ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна