• Эхлэл
  • Хотын дарга Гэр хороолол хөдөлгөөнийнхөнтэй зөвшилцөнө

Хотын дарга Гэр хороолол хөдөлгөөнийнхөнтэй зөвшилцөнө

2018/05/14

“Гэр хороолол хөдөлгөөн” –ийнхөн нийслэлийн Засаг дарга С.Батболдод гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар шаардлага хүргүүлж түүндээ хариу авч чадаагүйн улмаас огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, майхантай суулт хийсэн.

Энэ үеэр хотын дарга С.Батболд тус хөдөлгөөнийхөнд хандан, суултаа зогсоон, зөвшилцөхийг хүссэн байна. Уг зөвшилцөх уулзалт өнөөдөр 12.00 цагаас товлогдсон бөгөөд хотын дарга С.Батболд Э.Бат-Үүлтэй гэр хорооллыг барилгажуулах асуудлаар ярилцах юм байна.

“Гэр хороолол хөдөлгөөн”-ийнхөн өмнө нь хотын дарга С.Батболдод гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх, хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх шийдвэрийг хэвээр үлдээх, газрыг нь орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувьд авч байгаагаа зогсоож, байраар солих зэрэг шаардлага хүргүүлж, ард иргэдэд нааштай шийдвэрлэхийг хүссэн ч хариу өгөөгүй юм.  Харин энэ удаад хоёр тал зөвшилцөлд хүрч чадах эсэх өнөөдрийн уулзалтаар тодорхой болох юм.

Холбоотой мэдээллийг дор дарж унш.

Д.Монголхүү:С.Батболдыг огцортол суултаа үргэлжлүүлнэ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна