• Эхлэл
  • Торго бол эмчилгээ ч, эдлэл ч болдог шидтэй, гайхамшигтай эд

Торго бол эмчилгээ ч, эдлэл ч болдог шидтэй, гайхамшигтай эд

2019/04/26

Viva торго дэлгүүрийн менежер, худалдааны зөвлөх З.Хишигням: 

-Торго хэмээх гайхамшигт бүтээгдэхүүний талаар та юу хэлэх вэ?

-Дэлхийн хамгийн тансаг гоёл бол торго. Тэр дундаа итали торго бол хамгийн тансаг нь. Дорно дахины ард түмэн Европчууд ч торго өмсөхдөө дуртай. Манай монголчууд гэхэд эрт дээр үеэсээ л торгыг дээдэлж, эдийн дээд хэмээн хүндэтгэж ирсэн ард түмэн. Дээхнэ үеийн хүрээний баячууд, гангачууд дандаа л торгоор гоёж, хамгийн эрхэм гоёлоо хамба, пүүсүү, чисчүү, хоргой торгоор урладаг байсан уламжлалтай. Ганцхан дээл гэлтгүй эрчүүд нь цамц, өмдөө торгоор хийж өмсөж, чанартай эдэлгээтэй үнэт торгоор хөөрөгнийхөө даалинг хийдэг байсан түүхтэй. Манайхан бүр торгоны өөдсийг нь хүртэл хаядаггүй, уутанд хийгээд л дэрлэчихдэг шүү дээ. Бас даараад “өрөгдсөн” хүн цэвэр торгоны өөдсийг шатаагаад үнэрлэхээр дорхноо зүгээр болчихдог. Торгыг байгалийн гаралтай түүхий эдээр бүтээдэг учир эмчилгээ ч болдог, эдлэл ч болдог шидтэй, гайхамшигтай бүтээгдэхүүн. Худ ураг, номын багш, гүн, ван, хошуу ноён зэрэг хүндтэй эрхэм хүндээ хоргой барьж, торго бэлэглэдэг уламжлалтай.

Монгол түмэн хэзээнээсээ хүний хувь заяа, ажил үйлсэд нөлөөлдөг хэмээн торгыг ихэд бэлэгшээж, торгон дээл, хантааз их өмсдөг, торго их эдэлдэг хүнийг “торгонд хөлбөрсөн” буянтай хүн гэж ярьдаг байсан. Бас үр хүүхэд гаргадаггүй хүн уул овоо, бурхан багшаас үрийн заяа буян гуйхдаа дээлийнхээ хормойг тосоод сөхрөн сууж энэ үйлийг хийдэг домтой. Уул хангайд мөргөхдөө ч шинэ дээл өмсдөг. Энэ утгаараа дээл гэдэг эд чинь өмссөн хүндээ дандаа буян дуудаж явдаг, аливаа хүнд дээл, торгон хувцас хэдий чинээ олон байх тусмаа төдий чинээ буян хураасан гэлцдэг байжээ. Сайхан торгон дээл, хувцас чинь хүний хийморийг сэргээдэг эд байхгүй юу. Ер нь торгоор урласан хувцас, тэр дундаа монгол дээл хаа ч өмссөн муухай харагддаггүй. Манайхаас гадаадад арга хэмжээнд оролцох гэж байгаа гээд торго авсан хүмүүс аян замынхаа сонин сайхныг эргэж ирээд л надад хуучилдаг. Тэд очсон газар бүр хүмүүсийг нүдийг “унагааж”, хамгийн гоё, тансаг, үзэмж төгөлдөр нь байж байгаад ирлээ гэж ярьдаг. Манайхан эртнээс л хэнтэй уулзах гэж байгаа, хаашаа явах гэж байгаа, хэнд бэлэг болгож өгөх гэж байгаагаасаа хамаарч торгоныхоо чанар, өнгийг сонгож ирсэн уламжлалтай чамбай ард түмэн билээ.

-Танай “VIVA Silk” shop ямар төрлийн торгонууд оруулж ирдэг вэ?

-Манай дэлгүүр индонез, итали, япон торго зардаг. Одоохондоо япон торго маань дууссан байгаа. Манайх Италийн Милан, Ром, Индонезийн Жакарта хотоос торго оруулж ирдэг.

-Индонез, итали торгоны онцлог шинж, давуу талуудаас нь дурдвал...

-Индонез торго нь маш зөөлөн, намирсан, өдөржин өмсөхөд биед ямар ч тээргүй эвтэйхэн, ая тухтай байдаг. Утас нь татагдахгүй, үрчийхгүй маш сайн материалтай. Тиймээс индонез торгоор ганцхан дээл биш, зуны нимгэн жакет маягийн пальто, нөмрөг, даашинз, хослол гээд ямар ч төрлийн хувцас хийж болдог. Байгалийн эко бүтээгдэхүүнээр хийдэг учир чийг татдаггүй, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг. Индонез торгонуудын ихэнх нь цэцэгтэй байдаг учир торгыг өнгө зохицуулж, маш чамин гоё харагдуулдаг л даа. Индонезчууд торгоныхоо дэвсгэр өнгөнд нь зохицуулж цэцэг, хээгээ өөрсдөө гараараа урладаг. Япон торгоны хувьд бас индонез торго шиг сакура гэх мэт хээ хуартай, материал, чанар сайтай байдаг.

Харин Итали торго нь түүхий эдийнхээ хувьд бусад торгоноос арай өөр л дөө. Учир нь зөвхөн ялам гэдэг ургамлын шүүсээр хооллодог хүр хорхойн торгоор нэхэж хийсэн учир маш тансаг торго байдаг.

Индонез торготой ижил хөлс чийг татахгүй, хөнгөн нимгэн, уярамтгай, намирсан материалтай. Бариад үзэхээр чанарын хувьд дээхэн үед 96-ын торготой чанар, материалын хувьд их төстэй. Гэхдээ 96-ын торго шиг татагдаж үрчийхгүй, ямар ч тээш саванд хумхиж хийгээд явсан үрчийдэггүй. Угаасаа италичууд эртнээс л торгоор гангарч ирсэн сурвалжит, дэлхийд алдартай үндэстэн шүү дээ. Торгыг Хятад шиг нийлэгжүүлээд, бөөнд нь гаргаад байдаггүй ч гэсэн маш тансаг, чамин торго үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдартай улс. Итали торготой зүйрлэх торго дэлхийд маш ховор байдаг.

-Манайхан ихэвчлэн л өмнөд хөршөөс торго авчирч зардаг. Мэдээж итали, индонез торго хятад торгоноос чанарын хувьд ялгаатай байдаг байх...

-Их ялгаатай шүү. Хятад торго гөлгөр, даргар материалтай. Чийг татдаг. Бас будаг гарна. Дээл эдлэл хийж байх үед наалт наах гээд чийгтэй даавуугаар арчихад л будаг гардаг шүү дээ. Хятад хээ, угалзаа үйлдвэрийн аргаар тавьдаг.Харин индонез батик дээл ихэвчлэн гар аргаар хээг зурдаг. Мэдээж хятадад маш үнэтэй бөгөөд чанартай сайн торго бий. Гэхдээ итали торготой бол харьцуулшгүй. Дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд тансаг торго нь япон, итали хоёр. Яах вэ, япон торго бол сайн, муу янз бүр бий. Харин итали торгыг гүйцэх торго дэлхийд байхгүй гэж ам бардам хэлнэ.

-Дэлхийн хамгийн тансаг, чанартай торгонууд учир нэлээд үнэтэй байдаг уу?

-Манай торгонууд тийм ч өндөр үнэтэй биш шүү. Тухайлбал Индонез торго метр нь 25.000-37.500 төгрөгийн хооронд, Итали нь метр нь 78.000 төгрөг байдаг.Эн нь нэдээд өргөн буюу 150 см байдаг.

-Нууц биш бол танайхаар ихэвчлэн ямар хүмүүс үйлчлүүлдэг вэ?

-Манай Viva дэлгүүрийн индонез торгыг Монголд амьдардаг арабууд энэтхэгчүүд, оросууд, францчууд авдаг. Энэтхэгчүүд бол бүр их дурлаж дахин дахин ирж авдаг шүү. Харин манай оруулж ирдэг Max Mara, Roberto Cavalli, Cristian Lacroix зэрэг брендийн итали торгыг мэддэгүүд нь л сонирхдог доо. Манайд урлагийнхан, бизнесийн хүүхнүүд, их хурлын гишүүд тэдний эхнэрүүд зөндөө их ирдэг. Тэднийг нэр зааж хэлмээргүй байна. Миний хувьд төрийн түшээд, хөдөөгийн соёлын ордоны билет таслагч шиг эв хавгүй биш өвөр монголын уран сайхан ч шиг марзан биш, төв ихэмсэг маш даруухан, өөрөөр нь эмжсэн тансаг дээлийг ямар ч хээгүй дан өнгийн итали торгоор хийж өмсөөсэй гэж боддог. чанартай торгоор үндэснийхээ дээлийг сайхан хийж өмсөөсэй гэж боддог.

Та бүхэн манайд ирээрэй. Торго худалдаж авахгүй ч гэсэн үзэж сонирхоорой.

салбар 1: Тэнгис кино театрын баруун талд Нарны Титэмийн 2 давхарт 99648433, 80648433

салбар 2: Peace Mall худалдааны төвийн 6 давхар 604 99150969, 91150969

Ярилцсан:С.Мөнхжаргал

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин