• Эхлэл
  • Амралтын өдрүүдэд 8354 хүн шинжилгээнд хамрагджээ

Амралтын өдрүүдэд 8354 хүн шинжилгээнд хамрагджээ

2021/01/18

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 8354 хүн хамрагдсан байна.

Ажилласан шинжилгээний төв 24, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 5 багт нийт 348 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 550.055 хүнийг шинжилгээнд хамруулснаас 477.886 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 699, ойрын хавьтал 3443, дам хавьтал 21.749 хүн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин