• Эхлэл
  • Монголын Залуучуудын холбоо МОХ-той хамтран ажиллана

Монголын Залуучуудын холбоо МОХ-той хамтран ажиллана

2021/03/19

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Г.Сүхбаттай уулзаж залуучуудын эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Монголын Залуучуудын холбоо 1921 онд байгуулагдсан Азийн залуучуудын ууган байгууллага. Монгол Улсын 16-40 настай бүх залуучуудыг нэгтгэсэн Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгуулллагын хувьд залуучуудын нийгмийн асуудал, боловсролын чиглэлд далайцтай ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Энэ утгаараа Монголын Оюутны холбоотой үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахаар болж байгаа юм.

МОХ нь 1943 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан, 1990 оноос бие даасан төрийн бус байгууллагын статустай болон ажиллаж байгаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон төрийн бус их, дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд болон гадаад улсуудад их, дээд сургууль, коллеж,мэргэжлийн сургуулиудад Монголоос элсэн суралцаж буй ний оюутан, суралцагчийн нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллладаг оюутны төрийн бус төв байгууллага юм.

Иймд хоёр холбоо үйл ажиллагаагаа уялдуулан ажилласнаар илүү үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байгаа юм.  


Сэтгэгдэл байхгүй байна