• Эхлэл
  • А.Бүрэнбаатар захирал аа, хүчирхийллийн “Хар тамга”-тай Б.Даваажавт хариуцлага тооцох уу?

А.Бүрэнбаатар захирал аа, хүчирхийллийн “Хар тамга”-тай Б.Даваажавт хариуцлага тооцох уу?

2021/04/21

-“Чимээгүй хашгираан”-ыг чимээгүй өнгөрөөх үү?-

Сүүлийн үед хүчирхийлэгчдийн эсрэг авах арга хэмжээн дээр олон нийт хатуу байр суурьтай, нэгдмэл тэмцлийг  эхлүүлээд байна.  Энэхүү хөдөлгөөний  хүрээнд “Бэлгийн дарамт хүчирхийллийг үл тэвчинэ уриатайгаар “me_too_mongolia” хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа аж. Хөдөлгөөнд нэгдэгсэдийн ихэнх нь эмэгтэйчүүд болон өсвөр насны охид байна. Эдгээр эмэгтэйчүүдийн эрх цаг тутам зөрчигдөж, энэ нь тэр бүр ил гарахгүй далд хэлбэрт орсноор цаашдаа улам идэвхжих хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм.

Ялангуяа энэ гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүд  далд хэлбэрт үүсгэсэн хэргийг илчилснээр эрүүл мэнд, сэтгэл санааны асар их дарамтад орж байгааг анхаарах цаг нэгэнт болсныг харуулав. Тиймээс  бид энэ удаа  бодит баримтад түшиглэж,  нэгэн мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Энэ бол нэг сарын өмнө МҮОНРТ-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  ажиллаж байгаа Б.Даваажавын талаарх мэдээлэл юм. Тэрбээр тус албан тушаалд томилогдохоосоо өмнө буюу (2018-2019 оны хугацаанд) Үйлдвэр, урлалын политехникийн захирлаар ажиллаж байжээ. Б.Даваажав нь тус сургуульд  нэг жил есөн сарын хугацаанд захирлаар ажиллах хугацаандаа сургуулийнхаа багш нартаа ажлын байрны  болон бэлгийн дарамт  үзүүлж, хүний эрхийг ноцтой зөрчсөн болохыг Хүний эрхий үндэсний комисс албан ёсны дүгнэлт гаргаж тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хүргүүлж байв.

Б.Даваажав захирлаас айж 30 албан хаагч халагдах өргөдлөө өгчээ

2019 онд  Үйлдвэр, урлалын политехникийн коллежийн нэр бүхий багш нар Хүний эрхийн үндэсний комисст хандаж  гомдол гаргасан байна. Уг гомдолд бичсэнээр, “Сургуулийн захирал Б.Даваажав нь багш, ажилтнууддаа ажлын байрны дарамт болон бэлгийн дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхдаг, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн” гэжээ. Энэхүү гомдлын мөрөөр батлагдсан удирдамжийн дагуу 2019 оны есдүгээр сарын 4-ний өдрийн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус сургуульд хяналт шалгалт явуулжээ.

Уг хяналт шалгалтыг явуулахдаа тус сургуулийн багш ажилтнуудтай ганцаарчлан болон бүлгийн ярилцлага хийх, тэднээс санал асуулга авах, холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авах, судалгаа баримт гаргуулан авч дүн шинжилгээ хийх зэрэг аргачлалаар явуулсан байна. Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн үндэсний комиссоос бэлгийн дарамт хүчирхийллийн хэрэгт холбоотой үйлдэлд акт гаргахдаа албан ёсны аргачлалыг үндэслэн, эцсийн хувилбараар дүгнэлт гаргаж өгдөг байна. Энэ нь тухайн хэрэгт холбогдогчийн хүний эрх давхар зөрчихгүй байх гэсэн үндэслэлийг ч дурдаж өгдөг ажээ.

Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын албан ёсны дүгнэлт нь тухайн хэрэгт холбогдогч нь баримтаар нотлогдсон тохиолдолд хүний эрхийг зөрчсөн нь үнэн гэсэн “ХАР ТАМГА”  гэж  энгийнээр ойлгож болно гэсэн үг.

Тэгвэл Б.Даваажавын хувьд тус сургуульд ажиллах хугацаандаа ямар зөрчил гаргасан бэ. Түүнийг захирлаар ажиллах хугацаанд өөрийн хүсэлтээр 30 алба хаагч, эрүүл мэндийн шалтгаанаар гурав, захиргааны санаачлагаар зургаа, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хоёр нийт 41 багш, ажилтан ажлаас гарсан байна. Үүнээс өөрийн хүсэлтээр гэдэг шалтгаан нь  захирал Б.Даваажавтай холбоотой гэдгийг багш нар нь асуулгын үеэр хэлж тэмдэглүүлжээ. Шууд утгаараа энэ захиралтай ажиллах боломжгүй шалтгаанаа “Өөрийн хүсэлтээр” гэсэн үгээр халхавчилдаг гэсэн үг.

Бэлгийн дарамтаас гадна “бүдүүн гахай” гэх доромжлол...

Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус сургуулийн нийт 108 багш, ажилтантай бүлгийн ярилцлага болон түүврийн аргаар 42 багш , ажилтны нэрсийг сонгож тэдэнтэй ганцаарчилсан ярилцлага хийжээ. Ярилцлагад оролцогчдын тав нь буюу 4.6 хувь нь Б.Даваажав захиралтай хамтарч ажиллах боломжгүй гэжээ.  Учир нь тэрбээр багш нарыг ингэж доромжлон гутаадаг байна.

“Та нар бүдүүн гахай авгай нар, өлөгчин, эрийн нэр гутаасан эм, чи ямар олигтой байтлаа өнөөдрийг хүртэл хүнтэй суудаггүй юм гэхээс гадна яс үндэс, ар гэрийн байдлаар доромжилдог байжээ.

Түүний энэ эрээ цээргүй доромжлолыг тэсэхэд бэрх учраас ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдах, эсвэл хүүхэд харах чөлөө авах, өөр ажилд шилжих зэргээр огт хүсээгүй сонголт хийдэг байна. Өөрөөр хэлбэл,  хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж, дарамт учруулсан ёс зүйгүй үйлдэл гэсэн үг. Харин энэ бүхнээ Б.Даваажав захирал тайлбарлахдаа ажлын шаардлага тавихад хүлээж аваагүй гэжээ. Тэгвэл ийм ажлын шаардлага хүлээж аваагүй зарим багш нартаа бэлгийн дарамт үзүүлдэг байх нь.

Баримт-1

Хохирогч Н. “Би өрөөндөөд ажлаа хийгээд сууж байхад захирал Б.Даваажав орж ирээд надаар Ирээдүйн мастеруудын өрөөг онгойлгуулж намайг ороод ир гэсэн. Тэгээд би чамайг дэмжиж ажилладаг. Одоо надтай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрчих юм бол чамайг янз бүрээр оролдохгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явна биз гэж дарамталсан. Үүний дараа хэд, хэдэн удаа ажил тарсны дараа утсаар залгаж, дуудсан газар ирээрэй гэж байнгын сэтгэл санааны дарамтад оруулж, уг саналыг хүлээн аваагүйгээс болж надад ажлын байрны дарамт үзүүлсэн. Ингээд намайг өвчтэй байхад миний ажлын байрыг сольсон”

Баримт- 2

Хохирогч Б. “... 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр би захиралтай МИАТ руу ажлаар хамт явсан. Тэр үед захирал миний гарнаас барихаар нь би гараа татаж авсан. Гэтэл дахин бүр лавшруулан чанга атгаад миний гарыг өөрийнхөө гуян дээр тавиад явсан. Энэ үед би айснаасаа болоод юу ч дуугарч чадаагүй. Түүнээс хойш хавар шалгалтын үеэр дуудаж, би чамайг яагаад ажилд авсан гэж бодож байна. Би чиний гараас барьсныг санаж байна уу, тэрийг юу гэж ойлгосон гэх мэт зүйл асууж, миний бэлхүүснээс доош хараад “чи нэг юм хийж амжилгүй жирэмсэн болчихлоо доо” гэснээ намайг үнсэх гэж байгаа юм шиг хацар руу ойртсон. Тэр үед би арагшаа ухарч, захирлаа та яагаад байгаа юм бэ гэтэл хаалгаа онгойлгож за гар гэсэн”

Түүний эдгээр үйлдлийг нотлох баримтын дагуу Хүний эрхийн үндэсний төвийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн тогтоож , холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн байна. Ингэхдээ Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “ Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэдгийг ч сануулжээ. Үүний дагуу Үйлдвэр, урлалын политехникийн коллежийн багш ажилчдад ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан тус сургуулийн захирал Б.Даваажавыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Улстөрч найзуудынх нь уурга урт байх уу?

“Гаалийн” гэх тодотголтой Б.Даваажав өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчийн ямар шалгуураар орж сургуулийн захирал, одоо МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга болтлоо дэвшин ажиллаж байгаад нэг шалтгаан бий. Энэ бол түүний найз нөхдийн хүрээлэл юм. Мөн түүнийг хүчирхийллийн хэрэг хийсээр байхад тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Чинзориг  зөвхөн ажлаас нь чөлөөлөөд  өнгөрсөн байх юм.  Ийм гэмт үйлдлийг хуулийн байгууллага шалгадаггүй хэрэг үү. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол Үндэсний зөвлөлд орж ирэхээсээ өмнө үй зайгүй найзалж оровч гаравч хамтдаа явсан  байна. Ингээд өөрөө Үндэсний зөвлөлд орж ирэнгүүтээ өөрийн найз Б.Даваажаваа ийнхүү зүтгүүлээд байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Энэ хүчирхийлэгчийг өндөр албан тушаалд тавьснаар уран бүтээлчдийн эрх ашиг, ажлын байрны дарамт ирэхгүй  гэх баталгаа хаана байна, А.Бүрэнбаатар захирал аа. Та байгууллагын удирдлага атлаа одоо хүртэл  загас мэт дуугүй байж, “ЧИМЭЭГҮЙ ХАШГИРГААН”-ыг ДЭМЖСЭЭР  СУУХ УУ. Эмэгтэйчүүдийн эрхийг ийнхүү бүдүүлгээр зөрчсөн, албан тушаал горилж яваа Б.Даваажавт хуулийн хариуцлага хэзээ хүлээлгэхийг харах л үлдлээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 04 сарын 24
Сонин хачин