• Эхлэл
  • UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

2021/04/21

175603179_468058510977987_5947278380262499761_n

АНУ-ын Флорида мужид 4-р сарын 24-ний бямба гарагт зохион байгуулагдах UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын Хавай мужаас гарсан Кевин Нативидад гэх тулаанч тодорсон байна.

2019 оны наймдугаар сард UFC-тэй 4 тулааны гэрээ байгуулсан Д.Батгэрэл нь Монголынхоо MGL-1 холбооны кикбокс болон холимог тулааны аваргын бүсийг эзэмшдэг хоёр тамирчны нэг юм. Тэрээр холимог тулааны /61кг/-д тулалддаг бөгөөд мэргэжлийн 8 тулаанд оролцохдоо 6 ялсан амжилттайгаар карьераа итгэл төгс үргэлжлүүлж явна.

UFC-д амжилт гаргаж яваа залуугаа дэмжихийг хүсвэл инстаграмм хуудсыг нь дагаж, дэмжих ёстой юм байна. Учир нь UFC инстаграмм хандалтын үзүүлэлтийг голчлона авч үздэг бөгөөд дагагчийн тоонд их ач холбогдол өгдөг байна. Тийм ч учраас түүнийг  “Танай Монголчууд UFC үздэггүй юмуу?  Монголоос ганцхан тулаанч UFC-д тулалдаж байхад сошильд яагаад ийм бага дагаж, дэмждэг юм бэ?” гэсэн гайхсан  асуултаар “булдаг” аж.

Цөөн хүн амтай манайх улсын хувьд тамирчинд инстаграмм хаягийн дагагчийн тоо холбооны зүгээс эерэг хандлага бий болгоход нөлөөлдөг байна. Энэ нь Монгол тулаанчдаа түүчээлэн зам засаж яваа Д.Батгэрэлд төдийгүй түүний араас UFC-д орж тулалдах залуусд нэмэр болох юм байна.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөн Монгол түмнийхээ бахархалыг төрүүлсээр яваа тулаанч Д.Батгэрэлийгээ Монголын цагаар 4-р сарын 25-ны өглөө уухайлан дэмжихээс гадна, урам хайрлан ИНСТАГРАММ-ийг нь дагаж дэмжих нь жинхэнэ ДЭМЖЛЭГ болно гэнэ шүү.

Тулааныг Юнивишнийн Юнилаев 88 дугаар төлбөрт сувгаар Монгол тайлбартайгаар мөн Foxsport 601 сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой аж.

175563864_399200258073154_4434939906979477132_n-1024x682 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ175578807_1131656247281177_7611236707302542408_n UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ175644312_3887993351236661_1928778880620754241_n-1024x692 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

175665858_503848803980147_7791495272270912172_n-1017x1024 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

175674433_187885723166880_5422610464499020535_n-1009x1024 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин