• Эхлэл
  • Гэртээ ч хийж болох түргэвчилсэн оношлуур “JOINSTAR”

Гэртээ ч хийж болох түргэвчилсэн оношлуур “JOINSTAR”

2021/04/26

Цар тахал... Ковид... Тоглоом биш гэдгийг сүүлийн өдрүүдэд хүмүүс мэдэрч байгаа болов уу. “Миний ойр орчимд хавьтагч алга, корона туссан хүн алга” хэмээн цахим орчинд шуурч байсан нь саяхан. Харамсалтай нь цар тахал “аархуу” монголчуудад хатуухан сануулга өглөө. Өдөрт хавьтлын тоо 1000-аас буурахгүй, нас баралт таван хуруунаас ч илүү гарч буй энэ цаг үед хүн бүр дор бүрнээ ухамсартай байх шаардлага үүсч буйг харуулж байна. 

Шинжилгээ хийхгүй байгаа атлаа яаж 1000-гаар тоологдох тохиолдлыг илрүүлээд байна вэ хэмээн гайхацгаах... Үнэн хэрэгтээ бүхий л хүчээ дайчлан ажиллаж буй эмнэлэгийн ажилтнууд үүнд эмзэглэж байгаа болов уу. Учир нь зайлшгүй нэн шаардлагатай хүмүүст шинжилгээ хийж байгаа юм билээ. Ер нь бүхий л зүйлийг төр хариуцах ёстой гэж гар харж суух цаг биш.

Тиймээс үндэсний аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд боломжтой арга хэмжээнүүдийг өөрийн чадамждаа тохируулан авч хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай юм. Түүний нэгэн жишээ “Ай Ви Ко интернейшнл” компанийн импортоор оруулж ирж буй шүлснээс “КОВИД-19” илрүүлэх түргэвчилсэн оношлуур. Тус компани Хятадын Жойнстар брендийн шүлснээс COVID-19 илрүүлэх түргэн оношлуурын албан ёсны дистрибьюторын эрх авчээ. 

Өнгөрсөн долоо хоногт нэгэн танил минь ярьж байна. “Шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг. Оочер дугаар нь зах замбараагаа алдчихсан юм байнаа. Тиймээс таньдаг мэддэг хүн байвал шинжилгээ өгөхөд минь туслаач” хэмээв. Тэрээр өөрийгөө хавьтагч болчих вуу гэж бодоод байгаа учраас шинжилгээ өгөөд шалгах хэрэгтэй байна гэсэн юм. Хэдийгээр танилын маань биед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа ч сэтгэлд зовиуртай байгаагаа ярилаа.

Нэгэнт ачааллаа дийлэхгүй байгаа эмч, эмнэлэгийн ажилтнууд, УОК, НОК-ийнхныг “занаж” суухын оронд өөрөөс шалтгаалах зүйлсийг цаг алдалгүй хийх ухамсартай байх хэрэгтэй юм. Бүхий л зүйлд төр хариуцлага хүлээгээд хувь хүн “ангаахай” шиг амаа ангайгаад, гараа тосоод суугаад байж болохгүй л дээ. Тиймээс багахан зардал гаргаад өөрийгөө оношлох боломжийг ашиглах нь тийм ч буруу зүйл биш байх. 

Шүлснээс ковид илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэдхэн хоногийн өмнө гаалиас авч хүмүүст хүргэлтээр түгээж буй аж. “JOINSTAR” брэндийн түргэвчилсэн оношлуур нь амьсгалын замын халдварт коронавируст цар тахлын үед өвчлөлийн тархалтыг бууруулах, хүн амын дунд хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар юм билээ. 

Халдварын эхэн үед амьсгалын замын дээд хэсэг дэх цэр, шүлсэнд вирус хамгийн ихээр хуримтлагддаг аж. Тиймээс түргэвчилсэн оношлуураа ашиглан 10-15 минутад өөрийгөө вирустай эсэхийг мэдэж болно. Үүний тулд заавал мэргэжлийн лаборатори явах шаардлагагүй болжээ. “JOINSTAR” түргэвчилсэн оношлуурын хувьд мэдрэг чанар нь 96 хувь, өвөрмөц чанар нь 100 хувь бөгөөд “КОВИД-19”-оос өөр төрөл зүйлийн вирусийн халдварыг оношлохгүй гэдгийг дистрибьютор компанийнхан онцолж байна. Оношлуур нь ямар нэгэн эмийн бэлдмэлийн нөлөөгөөр хуурамч хариу гарах боломжгүй. Мөн тасалгааны температурт хадгалж болно хэмээн түгээгч тайлбарлаж өглөө. 

“JOINSTAR” түргэвчилсэн оношлуур нь дэлхийн 10 гаруй оронд худалдаалах зөвшөөрөлтэй юм байна. Түүнчлэн ХБНГУ-д Пауль Эрлихын Судалгааны Төв болоод Материал судалгаа шинжилгээний холбооны институтаар тогтмол шалгагддаг чанарын баталгаатай оношлуур аж. Хэдийгээр Монгол эрдэмтэд шүлснээс короно илрүүлэх оношлуур бүтээсэн. Гэхдээ “JOINSTAR” PCR биш түргэвчилсэн оношлуур учраас дотоодод үйлдвэрлэж байгаа шүлсний оношлуураас ялгаатай. Албан байгууллага болон хувь хүн тогтмол буюу долоо хоногт 2-3 удаа туршиж вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхэд тохиромжтой юм байна. 

“JOINSTAR”-ИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

1.Амаа цэвэр усаар сайтар зайлсны дараа хуурай болтол амаа арчиж цэр татан шүлсээ зориулалтын цаасан уутанд 3-4 удаа хаяна.

2.Зориулалтын уусмалд шүлсийг пипетка буюу соруулаар заасан зурвас хүртэл соруулж авч хийгээд сайтар таглан сэгсэрнэ.

3.Тестын кассетыг бэлдэж уусмалын тагийг мултлан сорьц дусаах нүхэд 2 дусал дусаана. 

4.10-15 минут хүлээгээд хариугаа харна.

АНХААРУУЛГА:

1.Шинж тэмдэг илрэх буюу халдвар аваад 2-3 хоногт тестийн мэдрэг чанар хамгийн өндөр байна.

2.Идэвхтэй халдвар тараагч буюу эхний 10 хүртэл хоногт вирусийг илрүүлнэ, түүнээс хойш эдгэсэн болон вирус амьсгалын замын доод хэсэгт орсны дараа илрэхгүй.

3.Түргэн оношлуураар эерэг гарвал халдвар авсаныг илтгэнэ. Мөн таны шүлсний дуслуудаар амьсгалын замаар вирус тараагдах эрсдэлтэй гэсэн үг.  

4.Түргэн оношлуураар сөрөг гараад PCR-аар эерэг гарвал та халдвар аваад долоогоос дээш хоносон гэсэн үг бөгөөд PCR нь халдвар авснаас 3-6 долоо хоног хүртэл эерэг гардаг. 

5.2-3 хоногийн өмнө түргэвчилсэн тестээр сөрөг гараад гурав хоногийн дараа PCR-аар эерэг гарсан буюу халдварын эхэн үед явж байгааг илтгэх бөгөөд 3 хоногийн турш хаанаас ч халдвар авсан байж магадгүй юм.

6.Энэхүү түргэвчилсэн оношлуур нь чанарын тест юм. Шүлсний дусалд тархах вирусийн гадаргуугийн уураг байгаа эсэхийг тодорхойлно.

7.Уг тест нь 100 тохиолдолд 6-2 удаа алдах магадлалтай ба дэлхийд 100 хувь баталгаатай тест одоогоор гараагүй болно.  

8.Вакцин хийлгэсэн хүн эерэг гарахыг үгүйсгэхгүй тул халдвар хамгаалалын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. 

“JOINSTAR” оношлуурыг хэрхэн хэрэглэх, хаанаас худалдаж авах талаар 77115735, 77115730, 85120450 дугаарын утсанд холбогдон мэдээлэл аваарай.

Д.ОЮУН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин