Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт дархлаажуулалтын 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11,888 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны Зургаадугаар сарын 07-ны өдөр I тунд 892, II тунд 8895, нийт 9787 иргэнийг дархлаажуулалтад хамрагджээ.
Мөн вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.4 хувь буюу 957.615 нь I тунд, 85.2 хувь буюу 812.503 нь II тунд хамрагдаад байна.
Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна