• Эхлэл
  • "Насны хишиг"-ийг энэ сарын 18-наас олгоно

"Насны хишиг"-ийг энэ сарын 18-наас олгоно

2021/06/11

Ахмад настны тухай хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн "Насны хишиг"-ийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

Энэ жил Улсын баяр наадмын өмнө олгодог "Насны хишиг"-ийг Зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ. 65 нас хүрч байгаа ахмадууд ehalamj.mn халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж "Насны хишиг"-ээ авах боломжтой.

Сануулхад, Ахмад настны тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, мөн оны Долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн юм.


Сэтгэгдэл байхгүй байна