• Эхлэл
  • Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлт шүүх хурал товлогджээ

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлт шүүх хурал товлогджээ

2021/07/01

Лантуун дохио ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Засгийн Газрыг шүүхэд өгсөн талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр, "Угаасаа Засгийн Газрыг шүүхэд өгчихсөн. Тов нь товлогдсон байна. Юманд хэмжээ хязгаар гэж бий л дээ" хэмээн бичжээ.

Харин Лантуун дохио ТББ-ын зүгээс өчигдөр АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ гаргасан байна.

Мэдэгдэлд,

Манай байгууллага цар тахлын үед морь уралдуулах нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж харж байна. Энэ бол санаатай хүүхдийн эрхэд халдсан үйлдэл, амь нас эрүүл мэндэд заналхийлж байна. Морин уралдаанаа зогсоохыг үүгээр мэдэгдэж байгааг хүлээн авна уу.

Бусад иргэний нийгмийн байгууллагуудыг тус санаачлагыг дэмжин өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг уриалж байна.

#ХүчирхийллийгТэвчдэггүйХҮНБАЙ #ХүндээЭэлтэйТӨРБАЙ

May be an image of text

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин