• Эхлэл
  • Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажлын байранд зуучилж байна

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажлын байранд зуучилж байна

2021/07/02

Удаан үргэлжилсан цар тахлын үед хамгийн хурцаар тавигдаж буй нь ажлын байрны асуудал. Хүнд нөхцөл байдлаас болж олон хүн ажлын байргүй болж байгаа. Тийм учраас Монголын Залуучуудын холбооны дэргэдэх  “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж”  залуучуудыг ажлын байраар хангах,а ажилд зуучлах үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Тухайлбал, “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ  БҮТЭЭЛЧ МОНГОЛ ЗАЛУУ“  аяны  хүрээнд зургадугаар сарын 15-22-нд явуулын хөдөлмөрийн биржийг идэвхжүүлж, Улаанбаатар хотын 6 дүүрэг болон хороодуудын Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах талаар  уулзалт зохион байгууллаа.

Дээрхи ажлын хүрээнд  Сүхбаатар дүүргийн 14-р хорооны засаг дарга Л.Мөнхтүвшин болон   нийт долоон хорооны хэсгийн ахлагч нартай уулзалт  хийж  “Залуучуудын Хөдөлмөрийн  Төв бирж”-д  бүртгэлтэй  ажил олгогчдоос ирүүлсэн 100 гаруй нээлттэй ажлын байранд тус дүүрэг, хорооны  18-50 насны  ажилгүй иргэдийг хамруулахаар чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн энэ үеэр ажлын байрны талаарх холбогдох судалгаа мэдээллийг мэргэжилтнээс авч цаашид хийх ажлаа улам эрчимжүүлэхээр боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд  өнгөрсөн тухайн долоо хоногт ажилгүй байсан 10-20 хүнийг түр ажлын байранд  зуучилсан байна.

                  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин