• Эхлэл
  • Хар жагсаалтыг хүчингүй болгох саналыг МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачлагаар хэрэгжүүлжээ

Хар жагсаалтыг хүчингүй болгох саналыг МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачлагаар хэрэгжүүлжээ

2021/07/05

МЗХ “Монголбанк”-д найдваргүй зээлдэгчийн хүрээнд ирсэн хар жагсаалттай иргэдийн мэдээллийг хүчингүй болгох санал гаргажээ. Уг асуудлыг МЗХ-ноос холбогдох байгууллагын үе шат дарааллын хүрээнд явуулж, УИХын дарга Г.Занданшатарт хүргүүлж хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, өнөөдөр /2021.07.01/ хар жагсаалтад харьялагдаж буй иргэд төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хар түүхийг устгах юм.

Бид хар жагсаалтад орсон 71 мянган иргэний асуудал хэрхэн шийдэгдэж буй талаар Монголбанкны Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Оргилоос тодруулга авлаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн 5-р сарын 28 өдөр Монголбанкад бүртгэлтэй иргэдийн хар түүхийг нэг удаа аргилгах шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрт тусгаж өгсөн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Тус шийдвэрийн хүрээнд хэдэн мянган иргэд өөрсдийн нэрийг хар түүхээ устгуулсан бэ?

-Монголбанкны хар жагсаалтад багтсан иргэдийн хэдэн хувь нь төлөлтөө хийснийг нарийн мэдээллэх боломжгүй байна. Хар жагсаалтад орсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх хугацаа өнөөдөр л дуусгавар болж байгаа учраас нэгдсэн мэдээлэл гараагүй. Тиймээс бидний зүгээс хамрагдах ёстой 71 мянган иргэдийн хэдэн хувь нь хамрагдсан гэх тоон мэдээлэл алга. Монголбанкаас хар жагсаалтаас гарсан иргэдийн мэдээллийг нэгдсэн журмаар зарлана, хэмээн мэдэгдэж байна.

Монголбанкны хар жагсаалтад бүргэлтэй иргэдийн мэдээллийг аргилгах арга хэмжээ авч ажилласан МЗХ-ны тэргүүн О.Гэрэл-Одтой тус асуудлын хүрээнд ярилцлаа.

МЗХ-с хийсэн ажлын нэг болох Монгол улсын төв банканд бүтгэлтэй найдваргүй зээлдэгчийн мэдээллийг нэг удаа хүчингүй болгох саналыг хэр удаан хөөцөлдсөн бэ?

МЗХ-с гуравдугаар сард Монголбанк руу албан уулзалтын хүсэлт илгээсэн. Монголбанкны зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй байгаа иргэд буюу хар жагсаалттай иргэдийг нэг удаа хар жагсаалтаас гаргаж өгөөч гэх хүсэлтийг хүргүүлсэн юм. Төв банкад бүртгэлтэй байгаа иргэд гэмт хэрэг хийгээгүй учраас уучлалт хүсэх зүйлс байхгүй гэж үзэж байгаа. Тодруулж хэлбэл, сүүлийн хоёр жил коронавирус дэлхий нийтэд тархаж эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон. Мөн дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртсөн. Үүнээс гадна төлөвлөсөн санхүү, мөнгөний асуудлууд нь цагтаа орж ирхэгүй тохиолдол гарч бизнес эрхлэгч нар дампуурч байна. Нэг үгээр хэлбэл иргэд зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж чадахгүй тохиолдлууд маш ихээр үүссэн. Бидний гол шалтгаан бол эдийн засгаа сэргээж эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулсан. Тус хөтөлбөр дээр жилийн 3 хувийн хүүтэй 2 их наяд төгрөгийг бизнес эрхлэгч нарт зориулж зээл олгоно гэж тусгаасан байсан. Улсын хэмжээнд зарлагдсан зээлд "хар жагсаалт"-д орсон иргэд, зээл авах боломжгүйд хүрээд байгаа. МЗХ-д тус асуудлаар иргэдээс хүсэлт ирсэний дагуу манай хамт олон энэ бүхнийг судалж үзсэн. Судалгааны үр дүнд маш олон иргэд коронавирусын нөхцөл байдлаас болж хохирсон байсан. Энэ асуудал 100 хувь иргэний хариуцлаггүй байдлаас болоогүй асуудал гэж үзэж байгаа. Энэ асуудал дээр ихэвчлэн гадны хүчин зүйлс нөлөөлсөн. МЗХ удаа дараа "Монголбанк"-д хүсэлт тавьсан. Түүгээр ч зогсохгүй бид хэвлэлийн бага хурал хийж, ШӨХТГ, Сангийн яам гэх мэтээр энэ асуудлыг шийдэж болох газруудтай уулзсан. Харин Монголбанк-д бүртгэлтэй иргэдийн асуудлыг УИХ-ын дарга. Г Занданшатар дэмжиж, ажил хэрэг болгож байна.

-Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэг удаагийн хар загсаалтад хамргадсан хэдэн мянган иргэн байгаа вэ. Иргэд голдуу ямар шалтгаанаар хар жагсаалтад орсон байна вэ?

-Манай байгууллагад өгсөн мэдээлэлд 71 мянган иргэд тус арга хэмжээ хамрагдах төлөвтэй байсан. Энэ нь зөвхөн хар жагсаалтад нэр нь нэг удаа орсон иргэд, үүнээс гадна хар жагсаалтад 71 мянган иргэнээс өөр давтан орсон иргэд байсан. Тодруулж хэлбэл нэг иргэн 6 удаа хар жагсаалтад орсон тохиолдол байсан. Хар жагсаалтанд орсон иргэдийн мөнгөн дүнгийн хэмжээг бид аваагүй ээ. Харин Монголбанкны зээлийн хар жагсаалтад орсон иргэдийн шалтгаан олон янз, Тодруулбал утасны төлбөр, Sky media, Univision, кридет картны үлдэгдэл нь 10 төгрөгний үлдсэнээс болж орсон тохиодолууд байна. Манай залуучууд өөрсдийн санамсаргүй байдлаас болоод орсон тохиодол ч байгаа. Дээр хэлсэнчлэн кридет картын 10 төгрөгний үлдэгдэлтэй байгаа мэдээгүйн улмаас орсон, өөрөө ч мэдээгүй байхад нь шүүх дээр хэлэлцээд хар жагсаалт руу нэр нь орчихсон асуудлууд зөндөө гарсан.

-Бид энэ талаар ШӨХТГ-аас асууж тодруусан. Энэ асуудлыг иргэний тухай хуулиараа зохицуулагдаад явах ёстой асуудал. Мөн дээрээс нь нэг хүнд хоёр давхар шийтгэл оногдуулж болохгүй гэсэн байр суурыг ШӨХТ-аас илэрхийлсэн. 

-Найдваргүй зээлдэгч буюу Монголбанкад ирсэн хар жагсаалтад залуучууд хэр их орсон байна. Энэ талын мэдээллийг Монголбанкнаас та бүхэнд хүргүүлсэн үү?

-Насны хязгаарлалт ангилалаар өгөх боломж байдаггүй юм байна лээ. Энэ бол зөвхөн монгол банкад байдаг нууцын зэрэглэлтэй мэдээлэл байсан. Бусад банкныхан хүртэл мэдэхээргүй асуудал гэж үзэж болно. монгол банкны зээлийн мэдээллийн санд давхардсан тоогоор 7 9 сая иргэн давхардсан тоотой архивийн мэдээлэлд байна. 3 сая иргэний 50 хувь нь насанд хүрсэн байна гэж үзэх юм бол нэг хүн бараг зургаан удаа орсон гэх тоо байгаа. Ер нь гэмт хэрэг хийсэн иргэдийг тэгш ойн тэмдэглэлт баяраар өршөөлийн хуульд хамрагдуулж цагаатагдаг. Харин эдгээр хүмүүс бол гэмт хэрэг хийгээгүй иргэд зөвхөн банкны зээлийн хугацаагаа хоцруулж хийсэн төдий асуудал. Тэгэхээр энэ бол иргэдийг гараанаас тэгш эхлэх боломжыг нээн өгч байгаа хэрэг болно. түүгээр ч зогсохгүй улсаас иргэдэд 3 хувийн хүүтэй зээл олгож байна. төрөөс зарласан зээл алв болох олон иргэнийг хамрагдуулья.

-МЗХ хийсэн судалгаанд хэдэн мянган залуучууд хамрагдсан бэ. Монголбанкнаас гаргасан хар жагсаалтад орсон иргэд хэдийн жилийн дараа энэ хар түүх нь арилдаг вэ. энэ талын мэдээлэл танд байна уу

-Манай МЗХ 21 аймаг 9 дүүрэгтэй хамтран ажилладаг. Одоогоор байдлаар салбар зөвлөл, байнгын хороо болон томоохон байгууллага дээрх салбарын тоо 1200 гаруй салбар нэгжтэй байгууллага юм. Төвийн 9 дүүрэгт иргэдээс ирсэн мэдээлэл болон МЗХ дээр өөрийн биеэр ирж өгсөн мэдээлэл дээр. Үүгээр ч зогсохгүй бидний гаргасан санаачлагд хамрагдах ёстой залуус ирж гарын үсэгээ зурж нэгдсэн. Мөн цахим хэлбэрээр бидэнтэй нэгдэж гарын үсэгээ зурсан юм. Энэ асуудлаар ирсэн иргэдийн дийлэнх нь ийм тийм асуудлаар болоод орчихлоо гэж ирж байсан. Монголбанкны хар жагсаалтад орсон иргэд гомдолтой байна гэх үндэслэл олон байсан. Хар жагсаалтад орсон иргэдийн түүх Монголбанкад 6 жил хадгаллагдана гэсэн. Энэ асуудлаас болж залуучууд идэвхитэй байх хугацаандаа тус асуудалд орж байгаа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хар түүхтэй иргэд 6 жилийн хугацаанд эрхээ хязгаарлуулж, зээлжих эрх, зээлд хамрагдах эрх болон төрөөс зарласан зээлд бүрэн хамрагдах боломжгүй болж байна. Харин ямар улс нь иргэдийнхээ хар түүхийг аваад түүгээрээ иргэдээ боогоод байдаг юм бэ гэдэг асуулт нийгэмд гарч ирсэн. Харин бидний судалж мэдсэнээр өндөр хөгжилтэй орнуудад иргэдийнхээ цагаан түүхийг архивлан үнэлэлт, дүгнэлт хийж явдаг. Англи, Америкт иргэд өөрсдийн гэсэн кридет оноотой байдаг. Тухайн иргэнийг цуглуулсан оноог нь харж зээлд хамрагдуулдах эрхээр хангадаг. Үүнээс гадна бид цаашлад Монголбанкаас гаргадаг мэдээллийн сангийн журамыг өөрчлүүлэх тал дээр ажиллаж төлөвлөгөөтэй байгаа. Хар жагсаалтад орох жилийг 6 жилээр биш болж өгвөл түүнээс доошоо болох тал дээр ажиллана. Мөн иргэдийн хар жагсаалтыг биш “Эерэг” буюу “Цагаан түүүхийг архивлдаг болье” гэх мэтээр санаачлагыг гарган ажиллаж байна. Энэ бүх асуудлыг бид ганц шийдэж буй хэрэг биш, хамтын хүчээр ажиллаж амжилттай дууслаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин